Түүдгийн галд залуучууд шөнөжин дуулалдана

Эрчүүд хоёр гараа барилцан бие биендээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барилцан золгох ба хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүрч золгодог нь амь насны минь түшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг гэсний билэгдэл юм. Айл болгон сүү цагаан идээ, будаа, мах зэрэг долоон төрлийн амттанаар ширээгээ засах ба долоон төрлийн зүйлээр амталсан (мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино г.м) наурыз-көже буюу наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бүр айл болгонд зочилж, наурызын шөлийг цадатлаа уух ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн билэгдэл ажээ. Цагаан сараар айл болгоноос бууз иддэг бол наурызаар айл болгоноос шөл ууна гэсэн үг. Мэдээж мах болон бусад хоол байсан ч шөл заавал ууна. Наурызын өдөр гэр орноосоо хол, замд яваа хүң болон зочлон орж ирж чадаагүй өндөр настан буурлуудад өөрсдийн хувийг заавал өгч үлдэнэ. Наурызын баярын үеэр архи дарс хэрэглэх ёсгүй. Тэр тусмаа ахмад настнуудын дэргэд архи үнэртүүлэхийг хатуу хориглодог ажээ. Мөн мөнгө төгрөгөөр золгох, бэлэг сэлт өгөх,авах ёс байхгүй. Үүгээрээ цагаан сарын баяраас ихээхэн ялгаатай гэж хэлж болно. Орой болж, нар жаргах үед нийтийн дунд хоёр найрагч гарч, муу сайн, дулаан хүйтэн, өвөл зуны тэмцлийг дүрслэн үзүүлсэн харилцаа тэмцээ буюу Айтыс эхэлдэг. Харанхуй болмогц энд тэнд түүдэг асаан тойрон бүжиглэн дуулж хуурдацгаадаг. Үүнийг Алатау буюу галд шүтэх галаар ариусгах ёслол гэж нэрлэнэ. Залуучууд шөнөжин ардын уламжлалт тоглоомыг тоглон наадна. Үүр цайх үед бүгд ойролцоо оршихаль нэг дэнж ууланд гарч ургах нараа угтан авна. Урган гарах улаан нарыг баяр баясгалантай тосож, буян хишгээ хайрла хэмээн сүү цагаан идээнийхээ дээжийг өргөн гэр гэртээ харьцгаадаг.

(Нийгмийн толь 067/159)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button