Ардчилал эрийн цээнд хүрлээ

Ардчилал эрийн цээнд хүрлээ уриан дор оюутан, залуус, сурагчдын дунд ,англи, монгол хэл дээр гурван үе шаттай Ардчилал 18 жил сэдэвт эссе, илтгэлийн уралдааныг улс даяар 3-р сарын 30-ныг хүртэл хүлээн авч шалгаруулах юм. 3 L хөтөлбөрийн 1L-нь хэлний өндөр чадварыг хүүхэд, залуучуудад эзэмшүүлэх, 2L-нь Залуучууд дундаас манлайлагч тодруулах, бий болгох, 3L- нь уран илтгэх, өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо тодорхойлох гэсэн томьёолол юм байна. Ардчилал эхлэхэд өлгийдөө байсан хүүхэд өнөөдөр 16-18 нас хүрэн иргэний үнэмлэх авч, сонгуульд оролцох эрхтэй болсон ч нийгмийн идэвх нэн муу байгаа тул тэднийг эрс өөрчлөхөд 3L хөтөлбөр тусалах юм байна. Гэхдээ жагсаал цуглаан хийдэг хөдөлгөөн бус бодит үйлдэл хийдэг хөтөлбөртэй, оюун санааны өөрчлөлттэй залуу шинэ үеийг эгнээндээ нэгтгэх онцлогтой бөгөөд ойрын үед цуврал лекц, сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, вэб сайттай болох юм байна.

Ардчилал 18 жил сэдэвт эссе, илтгэлийг залуучууд, монгол-англи хэлээр бичих бөгөөд шилдэг 18 эссе бичигчийг шалгаруулж тэдний дунд илтгэлийн уралдаан зарлах аж. Түүнчлэн шилдгийн шилдэг илтгэгчийг тодруулан өндөр шагнал амлаж байгаа аж. Эссэ, илтгэлийг гол сэдэв нь 1990 оноос өмнө, хойшхи нийгмийн өөрчлөлтийг харьцуулан, ардчиллын түүхэн сургамж, ололт амжилтыг судлан шинжилгээ хийх гэнэ. Мөн дэлхий нийтийн ардчиллын хөгжил, төлөв байдлыг Монголын ардчиллын өнөөгийн дүр төрхтэй харьцуулан шинжлэх, ардчилал эрх чөлөөнд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад саналаа дэвшүүлсэн, үнэн зөв, бодит мэдээллийг ашигласан байх шаардлагатай аж. Илтгэгчид илтгэлээ 500-1000 үгэнд багтаан ирүүлсэн байх аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button