А.Мурат Албан тушаал дээгүүр гээд ахынхаа дээр суудаггүй

Энэ их баялгийн эзэд өчигдөр хаврын баяр Наурызтайгаа золгов. Тэдний нэг УИХ-ын гишүүн А.Муратшай уулзаж, баярын мэнд хүргэхийн сацуу Наурызын баярын тухай хөөрснөө хүргэе.

-Хаврын баяр Науры¬зын мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна?

-Баярлалаа. Би хувьдаа Наурызын баяраар Улаан-баатар хотод суугаа ахмад буурлууддаа золгож, тэднийхээ ерөөл, сургаалийг сонсоно. Ер нь олон айлаар очиж золгохоор төлөвлөчихсөн шoү. Гэхдээ манайд бас залуус олон ирдэг юм. Тэгэхээр гэртээ байхгүй бол бас болохгүй ээ. Ямар ч байсан зохицуулна даа.

-Наурызын золголт хэр удаан үргэлжилдэг юм?

-Хоёроос гурав хоног болно шүү, Бид чинь дор хаяж 40 айлд очиж золгох ёстой байдаг юм.

-Тэгэхээр та олон айлд очих нь. Харин танайд хүссэн хүн болгон очиж болох уу?

-Наурызаар хүн урьдаггүй юм. Таних, танихгүй хэн ч бай хамаагүй хүрээд л ирдэг. Гэрт хэр олон хүн ирнэ, төдий чинээгээр буян хурдаг гэж казахууд билэгшээдэг. Тэгээд гэрт нь ирсэн зочдынхоо ерөөлийг сонсоно гэдэг чинь хамгийн сайн зүйл.

-Монголчудын цагаан сартай төстэй санагдлаа. Айлар зочилж багачууд бэлэг их цуглуулна биз?

-Бэлэг өгдөггүй юм. Бүр архи ч уудаггүй. Айраг, цайгаар дайлна шүү дээ. Эв нэгдлийн баяр гэдэг утгаараа нэгэндээ хүндэтгэл үзүүлэх нь юунаас ч илүү чухал байдаг. Харин цагаан сартай төстэй тал хаврын баяр. Мөн казахууд чинь нүүдэлчин ард түмэн шүү дээ. Тэгэхээр цагаан сарың адил бидний хамгийн том баяр бол Наурыз.

-Архи дарс хэрэглэдэггүй юм байна. Тэгвэл идээ будаагаа яаж засдаг вэ?

-Аль болох олон таваг зассан гэрийн эзэгтэйг үнэл-дэг. Тэгээд ч дастархан дүүрэн идээ, будаа байна шүү дээ.

-Махан хоолны хувьд ямар вэ. Казах үндэсний Бесбармак гэж сайхан хоол байдаг гэсэн?

-Тийм ээ. Гэхдээ Нау¬рызын баярын үндсэн хоол нь көже гэдэг шөл. Энэ шөлийг долоон төрлийн зүйл хольж хийдэг юм. Айл бүрийн көжө өөр өөр амттай шүү.

-Казах үндэсний хув¬цас их чамин байдаг. Та ямар хувцасаар гангарах вэ?

-Гадуур явахдаа энгийн хувцас өмсөнө. Харин гэртээ үндэсний хувцастайгаа зочдоо угтана.

-Наурызаар эмэгтэйчүүдтэйгээ золгодоггүй гэж сонссон юм?

-Нэг ёсны хүндэтгэл гэх үү дээ. Ер нь казахууд эмэгтэйчүүдээ их хүндэтгэдэг ард түмэн. Хэрэв ээжийхээ үгийг сонсохгүй байвал эцгийнхээ үгийг сонсоогүйгээс ч илүү нүгэл болдог гэж ярьдаг. Хэр барагтай бол эмэгтэйчүүдээр элдэв янзын ажил хийлгэхийг хүсдэггүй. Эмэгтэй хүн бол гэр орноо цэвэрлэж, хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэр айлын хаан гэсэн үг. Харин эрчүүд эхнэр, хүүхдээ тэжээх ёстой.

-Тэгвэл эрчүүд нь хэр¬хэн золгодог вэ?

-Цээжээ зөрүүлж золгодог. Эхлээд зүүн, харин дараа нь баруун талаараа тэврэлддэг юм.

-Ахмад настандаа их л хүндэтгэлтэй хандаж харагддаг?

-Тийм шүү. Ганцхан жишээ хэлэхэд, би ахаасаа хоёр насаар дүү. Тэгсэн хэрнээ түүний хажууд үг хэлэх ч эрхгүй. Айлд зочилсон ч насаараа эрэмблэн суудаг. Урьд нь би хаалга хавьцаа суудаг байлаа. Ха¬рин сүүлийн үед нэлээд дээшилсэн шүү. Бодвол нас ахисаны шинж байх аа (инээв).

-Таныг төрийн түшээ гэдэг утгаар нь дээш зална биз?

-Тэгэлгүй яахав. Төрдөө хүндэтгэл үзүүлж байна гээд хөгшчүүд намайг дээш суулгадаг л юм. Гэхдээ яаж ч суусан ахынхаа дээр гарахгүй.

-Баян-Өлгий аймгаас УИХ-д гурван гишүүн сонгогдсон. Та нар яаж золгодог вэ?

-Хамгийн ах нь К.Сайраан. Дараа нь А.Бакей ги¬шүүн. Тэгэхээр би тэр хоёртой золгоно. Тэгээд бие биенийхээ гэрт зочилдог юм.

-Ингэхэд та нутаг руугаа хэзээ явах вэ. Тэнд очиж тэмдэглэн биз?

-Наурыз өнгөрөөд л явна. Хаврын баяр үнэхээр сайхан эхэлж байгаа болов уу. Хотод их сайхан байна шүү дээ. Тэнд ч мөн сайхан байгаа биз.

(Нийгмийн толь 067/159)

Ч.Нар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button