Төрөөд удаагүй Татварын багц хуулийг хэлд оруулжээ

Гэвч хуульд тийм үг байж таарахгүй. Хэрвээ байсан тохиолдолд заавал тайлбар шаарддаг учиртай. Хуулийн цоорхой, эс бөгөөс хуулийг гуйвуулан хэрэглэх явдал эндээс л эхтэй. Тэгвэл шинээр мөрдөж буй Татварын багц хуульд солгой болон хосолмолоор хэрэглэж мэдэх цөөнгүй үг хэллэг байжээ. Дээд шүүхээс тздгээрийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор цөөнгүй тогтоол баталсан аж. Тэдний заримыг энд тайлбарлан хүргэе.

Он гарснаас хойш автомашины онцгой албан татвар нэмэгдсэн билээ. Автомашины хөдөлгүүрийн багтаамж хийгээд марк загвараас нь хамаарч, гаалийн татварыг ялгавартай тогтоож буй. Тэгвэл тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан суудлын автомашин гэдэгт чухам ямар авто-машинууд багтахыг тодорхойлоогүй. Тухайлбал, Jeep, Station wagon загварын автомашинууд энэ ангилалд хамаарах эсэх нь эргэлзээтэй байсан. Дээд шүүхийн тайлбарт жолоочийг оруулаад өс ба түүнээс дээш хүн тээвэрлэх зориулалттай боловч нийтийн тээврийн хэрэгслийн ангилалд хамааруулаагүй автомашинуудыг суудлын автомашин гэдэгт багтааж ойлгохыг заажээ. Бүр тодруулбал, хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашин энэ ангилалд орох гэнэ.

Түунчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна. Харин хос тэжээлт автомашин гэдэгт дотоод шаталтын хөдөлгүүрээс гадна зай хураагуураас цэнэг авч, цахилгаан эрчим хүч механик энерги болгон хувиргах цахилгаан хөдөлгүүртэй хосолмол ажиллагаа бүхий автомашиныг ойлгох ёстой аж.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд Монгол Улсад оршин суух байртай иргэнд олон төрлийн ач тустай заалт орсон. Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээнээс хамааруулахгүйгээр нэгдсэн нэг хувьд шилжүүлэн, 10 хувь болгож бууруулсан юм. Өмнөх Хүн амын орлогын албан тат¬варын хуулиар бол орлогын татварыг гурван шатлалаар албан татвар ногдуулж байсан. Хувь хүний олж байгаа мөнгө их байх тусам татвар ихэсдэг. Өөрөөр хэлбэл, сарын 200 мянган төгрөгийн цалинтай иргэн 10 хувь, 300 мянган төгрөгийн цалинтай бол 20 хувь, 500 мянган төгрөгийн цалинтай бол 30 хувийн татвар төлдөг байв. Их орлоготой бол төдий чинээ их татвар төлөх ёстой гэснийг хуульчилсан нь энэ. Тэгвэл одоо 200 мянга ч бай, 500 мянга ч бай, бүгд адилхан 10 хувийн татвараа л төлөх болсон. Гэтэл Монгол Улсад оршин суух байртай гэдэг тодорхойлолтыг чухам ямраар ойлговол зохих тухайд ярвиг учирчээ. Тэгвэл үүнийг Дээд шүүхээс Монгол Улсад байнга оршин суугч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга амьдрах өөрийн өмчлөлийн болон хууль ёсны эзэмшлийн орон байртай байхыг хэлнэ гэж тайлбарлав.

Мөн хуульд Тогтмол бус үйл ажиллагаа… гэдэгт тухайн хувь хүний хууль буюу гэрээгээр байнга эрхлэх албан үүрэгтэй нь холбоогүй, орлогын тогтмол эх үүсвэр болдоггүй ажил, үйлчилгээг хамааруулах аж.

Татварын шинэ хуульд 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хувьдаа орон сууц барих буюу худалдан авахад зориулагдсан хөрөнгийн 30 сая хүртэлх төгрөгийг татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Өмнө нь тухайн орон сууцыг ашиглалтад орсноос хойш нэг жилийн татвараас хөнгөлдөг байсан ажээ. Харин орон сууц худалдан авсны 30 сая төгрөгийг татвараас чөлөөлөх болсноор байр авсан иргэд нэлээд хэдэн жил татвар төлөхгүй. Яг 30 сая төгрөгөөр байр худалдан авсан гэж үзвэл 8-9 жилийн орлогодоо огт татвар төлөхгүй явж болно гэсэн үг. Гэтэл үүнийг хуульд эаахдаа … анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад… гэдгийг тодотгосон байна.

Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдаж авсны аль нэгийг ойлгоно.

Нөгөөтэйгүүр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зарим бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үэүүлэх тухай туссан. Гэтэл зарим техник, тоног төхөөрөмжийг өргөн агуулгаар хэрэглэх гэснээс үүдэж, татварын талаар маргаан гарч. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх … хөрөнгө оруулалт… гэх заалтад үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байхыг хамааруулах гэнэ. Техник гэдэгт газрын тосны хайгуул, өрөмдлөг хийх, цооног гаргах, олборлох, ашиглах зэрэг зориулалттай, тусгай тоноглол бүхий автомашин, өөрөө явагч машин хамаарна. Мөн … тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш нь зөвхөн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд зориулагдсан байвал зохино гэдгийг тодотгожээ.

Шинэ хуулиар жижиг аж ахуйн нэгжийн албан татварыг 10 хувь болгон бууруулсан. 10 сая хүртэл төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжид НӨАТ эдлүүлэхгүй гэж байгаа. Үнэндээ найман сая төгрөгийн орлоготой атлаа НӨАТ төлж, түүнээс бултахын тулд хоёр данстайгаар үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүд татвараа шударгаа төлж эхлэх боломжтой. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс cap бүр 10 мянган төгрөг татна. Төр засгийн зүгээс татварынхаа хувь хэмжээг багасгачихвал далд байгаа орлого ил гарна гэж тооцоолсон.

Гэтэл хуульд хэрэглэсэн нэр томъёо тодорхой бус, эс бөгөөс давхар утга илэрхийлснээс мөн л албан татвараас зайлсхийх боломжийг олгож мэдэхээр байна. Аж ахуйн нэгжий орлогын албан татварын хуульд заасан орлогын техникийн… гэдэгт шинэ технологи нэвтрүүлэх, нийгэм эдийн засгийн судалгаа явуулах, аудитын үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах, засвар үйлчилгээ, дээж сорьцын шинжилгээ хийх зэрэг ажил, үйлчилгээнээс олсон орлогыг ойлгоно. Харин удирдлагын… гэ¬дэгт аж ахуйн үйл ажиллагааг үр ашигтай хэвийн явуулахад нь туслалцаа үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж өөрийн мэргэжилтнийг гэрээгээр буюу харилцан тохиролцож ажиллуулсны үр дүнд олсон орлогыг тооцох ажээ.

Мөн … хүүгийн орлого… гэдэгт банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 10 хувийн албан татварыг суутгахгүйгээр бүртгэсэн орлогыг хэлнэ.

Түүнчлэн.. .албан татвар төлөгчийн нэг жилээс дээш хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно… гэдгийг хөнгөлөлт эдэлж байгаа аж ахуйн нэгжийн хувьд Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр бий болгох, эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэхэд зориулсан элэгдэл байгуулах үндсэн хөрөнгийг данс, бүртгэлд бүртгэж, элэгдэл хорогдлын шимтгэл тооцно гэж ойлгож хэрэгжүүлнэ гэжээ. Ийнхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд бүтэн улирал болсон хууль тай л бар дагуулсаар хэлд орж байна. Удахгүй хөлд орох биз ээ.

(Нийгмийн толь 067/159)

Д.Ирээдүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button