Өр барагдуулах хүч нь худалдагч нар

Сүлжээ дэлгүүрүүдийн ажилчид байгууллагынхаа өр барагдуулах хүч болдог. Үнэтэй бараа дутчихлаа. Цалингаасаа суутгуулж дээ гэх зохион байгуулагчийн ёжтой үгийг урьд нь та аль нэг супермаркетад ажиллаж үзсэн бол олон сонсоо биз. Хэрвээ хариуцаж авсан лангууны бараа дутвал худалдагч л төлнө. Ер нь хүн хэзээ ч идэхээ болихгүйтэй адил томоохон сүлжээ дэлгүүрт өр гарахгүй байна гэдэг өдрийн од шиг л ховор явдал. Шинээр бараа ирэхэд дутуу тоолох, данс тооцоогоо зөрүүлэх, буцаалт хийхдээ дутаах ээргээр алга болсон мөнгө худалдагчид данслагдана.

Заримдаа ажилчид дотроос туучихдаг нь нууц биш. Үүнээс гадна сүлжээ дэлгүүрт шинээр ажилд орж байгаа хүн эхний cap цалин авдаггүй бичигдээгүй хуультай. Нийслэл хотод 2200 гаруй найман нэрийн хүнсний дэлгүүр Үйлдвэр үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй байдаг. Мэдээж найман нэрийн дэлгүүрт өр гарахнь ховор.

Манайд Миний дэлгүүр, Eүeryday, Номин зэрэг томоохон супермаркет олон байдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Гэтэл энэ дэлгүүрүүдийн өрийг барагдуулахын тулд хичнээн хүн цалингүй ажиллаж буйн тоог гаргана гэдэг амаргүй. Ингэж хямдхан өртгөөр ажлаа хийлгэх нь дэлгүүрүүдийн дотоод зохион байгуулалт болоо юу гэлтэй.

Ихэнх супермаркет 10-22 цагийн хооронд ажилладаг, байнга хүн ихтэй бай¬даг. Баярын өдрүүдэд ачаалалтай ажилладаг тэдэнд ааштай үйлчлүүлэгч таарч удирдлагын чихэнд алтан хошуу хүргэж гал дээр тос нэмэх нь ч бий.

Номин, Миний дэлгүүр, Макс супермаркөт зэрэг сүлжээ дэлгүүр Ямар ч байсан байгууллагыг өргүй байлгана гэж үздэг. Мэдээж хэн цалингүй ажиллахыг хүсэх билээ. Дэлгүүрүүдийн өөр нэг бичигдээгүй хууль нь ажилтнаа ажлаас гаргахдаа төлж дийлэхээргүй өрөнд унадаг явдал. Хэрэв өрөө барагдуултлаа ажиллахгүй бол бичиг баримтыг нь барьцаалан, шүүхэд өгчихдөг. Юу ч аваагүй хэрнээ мөнгө төлөхийг хэн хүсэх билээ. Гэвч эрх мэдэлтний өмнө хүч мөхөсдөн төлөхөөс аргагүй болдог байна. Ямар ч газар шинээр ажилтан авахдаа бичиг баримтыг нь хураах ёсгүй. Гэтэл сүлжээ дэлгүүрүүд ажилд орохоор ирэхдээ их, дээд сургууль төгссөн диплом, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтаа авчрахыг шаарддаг. Цаашид энэ байдлыг зогсоохгүй бол худалдагч хохирсоор байх нь ээ. Ху¬далдагч ч гэсэн Монгол Улсын иргэн шүү дээ.

(Нийгмийн толь 067/159)

Б.МЯГМАНСАНЖ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button