Шилдэг програм хангамж-2007 20 саяын шагналын сантай

Энэхүү уралдаант шалгаруулалт нь Монгол програм хангамжийн хэрэглээг дэмжих, зах зээлийг өргөжүүлэх, Монгол Улсын програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Шалгаруулалтыг дараахь 2 номинациар явуулна.

a. Шилдэг програм хангамжийн бүтээгдэхүүн /Best software product/,

b. Програм хангамжийн бүтээгдэхүүн ашиглагч шилдэг байгууллага /Best software consumer/

Уралдаант шалгаруулалтын шагналын сан 20 сая төгрөг байна.

Шалгаруулалтад Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй програм хангамжийн гадаад, дотоодын бүх компани, хувь хүн оролцох боломжтой.

Шалгаруулалтад оролцох албан ёсны саналыг 2007 оны 12 дугаар сарын 03-ний өдрөөс өмнө Зохион байгуулах хороонд хүлээн авна

Бүртгэлийн хуудас, уралдааны журмыг www.icta.goү.mn болон www.itpark.mn хаягнуудаас тус тус авах боломжтой аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button