Жижиг, дунд бизнесийн хөгжлийг дэмжих цаг болж

Тус төв байгууллагдсанаасаа хойшхи таван жилийн хугацаанд бизнес эрхлэгчдэд Япон улсын эдийн засгийн хөгжлийн мэдлэг, туршлага, жижиг дунд бизнес эрхэлдэг компаниудын хөгжлийг жишээ болгон танилцуулж ирсэн. Мөн шинээр бизнес эхлүүлэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж иржээ.

Бизнес Форум нэртэй уг арга хэмжээг нээсэн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ичихаши Ясуёши жижиг дунд бизнест тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй солилцохыг уриалсан.

Үүний дараа Монгол улсын шилжилтийн үеийн эдийн засаг дахь хөгжил ба жижиг дунд бизнесийн байгууллагын үүрэг, тулгамдаж буй асуудлууд түүнийг дэм¬жих төрийн бодлого сэдвээр Үйлдвэр худалдааны яамны дэд сайд Я.Содбаатар илтгэл тавьсан. Тэрбээр засгийн газарт хандаж хэд хэдэн байгууллага хамтран жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд нарийвчилсан хууль гаргах талаар санал оруулсныг дурьдлаа.

Түүнчлэн уг хуулийг ирэх намрын чуулганаар шийдвэрлэх болсныг бизнес эрхлэгчдэд танилцуулсан. Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, эрх зүйн орчинг бүрдүүлэх, тэдэнд зориулсан хөнгөлттэй зээл, орон нутагт бичил санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудалд тайлбар өгсөн. Оролцогчид түүнд банкнаас зээл тусламж авахад бэрхшээлтэй байдаг тухайгаа хэлж байсан. Хариуд нь тэр жижиг, дунд бизнесийн зээлийн хөнгөлөлт үзүүлэх талаар төр анхааралдаа авсан, зээлийн хүүг бууруулах барьцаалан зээлдүүлэх гэх мэт бэрхшээлүүдийг банкуудад үүрэг даалгавар өгч хөнгөлөлт үзүүлж буйг дурьдсан. Цаашид жижиг, дунд гэгч хоёр ухагдахууныг ялгасан хууль боловсруулах хэрэгтэй, түүнийг удахгүй хэрэгжүүлнэ гэв. Ингэснээр их бага хэмжээний зээлийн хуваарилалт оновчтой болж, эзэндээ хүрэх бололцоотойг ч бас хэллээ.

Дараа нь Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо-ны ерөнхийлөгч Л.Нямсамбуу илтгэлдээ Өнөөдөр бизнес эрхлэгчид туршлагагүй, идэвх санаачлагагүй бага байна. Бид нэг үеэ бодвол хөгжлийнхөө шатанд явж байгаа. Хөгжихийн тулд эдийн засгийн зөв зохистой бодлого барьж ажиллах хэрэгтэй. Засгийн газрын зөв бодлого ч гол тулгуур болно. Монгол улсад хувийн хэвшлийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, улсын төсвийн 75 гаруй хувь, орон нутгийн төсвийн 94 хувийг бүрдуүлж, экспортын бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувийг гаргаж байна. Ерөнхийдөө хувийн хэвшлийхэн бол чөлөөт өрсөлдөөнтэй хүмүүс. Гэтэл бизнест хор нөлөөтэй шийдвэрүүдийг засгийн газар гаргадаг. Үүнд ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан, орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг дэлгүүрүүдэд архи зарахыг хориглох са¬нал оруулсан гэх энгийн жишээнүүдийг хэлж болно. Харин бид өөрийн үйл ажиллагааг явуулахдаа, өргөжүүлэхдээ ажилчдынхаа цалин хөлсийг өндөр үнэлэх хэрэгтэй.

Ингэж байж идэвхтэй ажиллуулж чадна. Монголд цалин туйлын бага байна. Өдөр хоногоо яая гэж байгаа тэдний хувьд тогтвортой шинэлэг санаа дэвшүүлэн ажил¬лах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх нь зүйтэй. Үүний дараа бизнөсийн урашгаа дээшлүүлэх талаар бодох нь зүй. Харин төсвийн байгууллагын цалин ойрын хугацаанд гэнэт өсч байгаа нь улс орны хөгжилд ямар ч холбоогүй. Гагцхүү гишүүд сонгуульд өгсөн амлалтаа хэрэгжүүлж байгаа нь тэр гэв. Энә талаар оролцогчид ч санал нэгтэй байгаа бололтой түүнд баяр хүргэж байсан.

Мөн Монгол улс дахь зах зээлийн эдийн засагт шилжих, хүний нөөцийг хөгжүүлэхэд үзүүлсэн Япон төвийн үүрэг роль, өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны үнэлэлт, цаашдын зорилт сэдвээр тус төвийн захирал Инагаки Томиказү танилцуулсан. Монгол улсад зах зээлийн эдийн засгийн хэрэгцээнд тулгуурласан олон талын шаардлага хангахад Монгол-Япон төвийн үйл ажиллагаа чиглэгдсэн. Ямар ч улс орны эдийн засгийн суурь болсон хувийн хэвшлийн байгууллагуудын дийлэнх болох жижиг, дунд үйлдвэрийн эзэд ба удирдлага нарт зах зээлийн эдийн засгийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх талаар бид хувь нэмрээ оруулсаар байна. Жишээлбэл Япон хэлний сургалт, олон нийтийг хамарсан лекц, соёлын төрөл бүрийн арга хэмжээ, ярианы чадварт суралцуулах зэрэг үйл ажиллагаанууд. Өөрийн орны арга туршлагаас авч үзвэл, өнөөгийн нөхцөлд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн байдал, хүний нөөцийг хөгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авах нь зүйтэй болов уу.

-Монголын эдийн засгийн хөгжил, бизнест тулгуурлан удирдлагыг практик аргад сургах, орон нутгийн бизнест хүч сорьж буй бизнесмэнүүдийг манай төвд хамруулах.

-Япон маягийн удирдлагын арга, төхникийг богино хугацаанд сургах

-Бизнес төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх

-Мэдээллийн технологи, аялал жуулчлал, хунсний бүтээгдэхүүний боловсруулалт зэргийг анхаарч, хүний нөөцийг хөгжүүлэх.

-Цаашдаа Япон төвийн бие даасан чадавхийг дээшлүүлэхийн тулд МУИС-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орон нутагт салбар нээж хэтийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг бид чухалчилж ажиллах болно гэв.

(Нийгмийн толь 067/159)

Б.Урантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button