Монголчууд хүлцэнгүй юм

Энэ хүн Аестралийн Ерөнхий сайд, Шадар сайд, Хууль зүйн Саидын зөвлөх, Хүний эрхийн хороон дарга асан нэгэн. Түүнтэй Монголд Хүний эрхийн суралтад багшилж байхад нь уулзан дэлхийн улс орон авлигатай хэрхэн тэмцдэг болон Монгол дахь авлига тойрсон маргаант сэдвээр ярилцсан юм.

-Монголд Авлигатай тэмцэх газар байгуулагдсан. Энэ газрыг үр дүнтэй ажиллуулахын тулд төрөөс ямар ажил хийх хэрэгтэй байна вэ?

-XXI зуунд хүний эрх зөрчсөн хамгийн ноцтой хоөр асуудал ядуурал, ав¬лига болсон. Энэ хоёр салшгүй холбоотой. Монгол НҮБ-ийн авлигатай тэмцэх конвөнцид нэгдэж орон, Авлига¬тай тэмцэх газар байгууллаа гэж байна. Австралийн туршлагаас харахад, Ав¬лигатай тэмцэх газар байгуулагдах нэг өөр. Үр дүнтэй ажиллах бас өөр хэрэг. Тэр байгууллага үр дүнтэй ажиллан, жинхэнэ утгаар авлигатай тэмцэхийн тулд зохих шаардлага хангах ёстой.

-Ямар шаардлага хан¬гах ёстой вэ?

-Юунаас ч хараат бус байж, хангалттай эрх хэмжээ эдэлж, хөрөнгө мөнгөний хувьд бүрэн бие даасан, нэр хүндтэй удирдлагатай, чадварлаг боловсон хүчинтэй байх ёстой.

-Авлигын эерэг 40-өөд жил тэмцсэн хүний хувьд дэлхийн бусад оронтой харьцуулахад Монголд авлигын эерэг тэмцэл ямар түвшинд байна вэ?

-Монгол шилжилтийн шатанд явна гэж хүмүүс хэлдэг. Монголтой ижил шилжилтийн шатанд яваа Латви, Грузин зэрэг улсын туршлагаас харахад дээр дурьдсан дөрвийн аль нэг нь тааруу байх юм бол ажил хийх нь ховор. Ихэнхдээ хангалтгүй үр дүн гардаг. Гэхдээ давуу талаа ашиглан үр дүнтэй ажиллаж болно гэдгийг танай Хүний эрхийн үндэсний комисс харуулж чадсан.

-Та, Монголын Хүний эрхийн үндэсний комиссыг сайн ажилласан гэж яагаад дүгнэх болов?

-Монголын Хүний эрхийн комисс таван жилийн өмнө байгуулагдсан. Хөрөнгө, мөнгө, боловсон хүчин багатай хэрнээ өнгөр¬сөн таван жилийн хугацаанд томоохон ажил хийсэн. Энэ нь С.Цэрэндорж, Ж.Дашдорж, Г.Далайжамц гэсэн хүний эрхийн байгууллагыг авч явсан гурван хүний хүчин чармайлтын үр дүн. Тэгэхээр Монголд нэр хүндтэй, ажлынхаа төлөө чин сэтгэлээс зүтгэж чаддаг хүмүүс буйн тод жишээ.

-Авлигатай тэмцэх газарт учрах хүндрэл хэр байх бол?

-Монгол Улс Авлигын конвенцид нэгдсэн. Гэхдээ зүйл заалтыг яв цав оруулаагүй, дотоодын хууль тогтоомжтой нийцүүлээгүй тал харагдсан. Авлигатай тэмцэх газрын албан хаагчдад ажлаа зөв хийх юмсан гэсэн хүсэл зориг байна. Гэхдээ тэднийг авлига авч байгаа хүмүүс ажиллуулах болов уу, үгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй юм.

-Улс төрөөс хараат бус ажиллах хэрэгтэй гэдгийг та түрүүнээс хойш давтан сануулаад байна аа даа?

-Энэ байгууллагыг үр дүнтэй ажиллуулахад улс төрийн хүчин зүйл гол нөлөөтэй. Төрийн өндөр албан тушаалтан үүнийг хүсэх үү, үгүй юу гэдэг чухал. Хэрэв төрийн удирдлагад гарсан нам хүчин саад болон ажил унагах юм бол үр дүнгүй, тэр байгууллага ажиллахад их хэцүү болно. Энэ их чухал.

-Монголд авлига газар авсан гэдгийг та иргэдийнх нь яриа нам хөдөлгөөний тэмцлээс ажигласан байх, тийм үү?

-Монголыг гадны хүний нүдээр харж, иргэдтэй нь уулзахад авлигын талаар олон түүх ярьдаг. Гэхдээ үнэн ярьж байна уу, үгүй юу гэдгийг би нотолж хэлж чадахгүй. Би өөрөө улстөрд орж, Австралийн Засгийн газрын Ерөнхий сайд, Шадар сайд, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд хэлж байгаа юм. Авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй болгохын тулд ав¬лигын хороонд үнэхээр хангалттай эрх мэдэл олгох ёстой.

-Авлигатай тэмцэхэд төрийн өндөр албан тушаалтны халдашгүй эрхийг шалгах хэрэг гар¬даг. Цагаан захтны гэмт хэргийг илрүүлэхэд энэ хамгаалалт их саад болдог гэх юм билээ?

-Улс төрчид өнөөдөр сарын 300 ам.доллар хүрэхтэй, үгүйтэй цалин авч байж, том Мерседес жолоодон, өндөр шилтгээнд амьдардаг. Энэ хөрөнгийг хураан авч улсын орлого болгох эрхийг тэр байгууллагад олгож хуулиар дэмжихгүй бол хэцүү.

-Дэлхийн бусад оронд хэрхэн дэмждэг юм бол?

-Өнөөдөр ихэнх оронд хуульд шинэ зүйл заалт оруулдаг. Жишээлбэл, хэ¬рэв та өнөөдөр 300 ам.долларын цалинтай хэрнээ гайхалтай тансаг амьдарч байгаа бол Та энэ мөнгөө хаанаас олсон гэдгээ нотло. Хэрэв нотлож чадахгүй бол таны хөрөнгийг хураана гэдэг.

-Гэхдээ хууль гарсан ч УИХ-ын гишүүд нь хөрөнгийн мэдүүлгээ өгдөггүй шүү дээ?

-Их хурлын гишүүн хам¬гийн түрүүнд хөрөнгийн мэдүүлэг өгч байх ёстой. Мэдүүлгээ өгөхгүй бол тэр хүнийг шударга ажилласан үгүйг хэн яаж хэлж мэдэх юм. Тэгэхээр заавал хийх ёстой ажлын нэг. Хэрэв тэр хүн хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ажлаас нь шууд хална. Сая Австралид гурван сайдыг огцруулсан. Мөн Холбооны хэмжээнд эрүү үүсгэн шалгаж мөрддөг байгууллага бий. Дээр нь муж улс бүр авлигын хэрэг шалгадаг тусгай байгууллагатай, Байнга хянаж байдаг. Улс¬төрчид авлига авсан нь нотлогдвол шууд ажлаас нь цөлмөж маш ноцтой хэмжээнд авч үзэн шалга¬даг. Тиймдээ ч Германы Simens гэx том компанийн захирал авлигын хэрэгт оролцсныг илрүүлээд аж¬лаас нь халсан. Мөн Английн Ерөнхий сайд Тони Блейр зэвсгийн наймаатай холбоотой гэрээ хийсэн. Энэ гэрээг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн гэх зэрэг ямар ч том албан тушаалтан байсан хариуцлага тооцдог тогтолцоотой.

-Ард түмнийг авлигачидтай цаг алдалгүй тэмцдэг болгохын тулд яавал зохилтой вэ?

-Австраличууд эрдэс баялаг ард түмний өмч гэж ойлгодог. Тийм учраас авлигачидтай хатуу хариуцлага тооцдог. Дэлхийн хэмжээнд авлигыг ард түмэн тэвчдэггүй, үзэн яддаг. Авлигын хороо жинхэнэ утгаараа ажлаа хийх юм бол ард түмэн нь дэмждэг. Тиймдээ ч ард түмний өмчийг хувийн юм шиг зарцуулан бидэнд ашигтайгаар асуудлыг шийдэхгүй байна гэж ширүүн тэмцэл өрнүүлдэг. Монголчууд ч гэсэн гарцаагүй ийм байх ёстой. Ийм ч болох байх гэж боддог. Гэхдээ авлигыг зөвхөн хэдэн төрийн өндөр албан тушаалтан, төрийн сектор биш, хувийн байгууллага аж ахуйн нэгжээс хайх ёстой. Үнэхээр авлига өгөх санаачлага гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн хатуу шийтгэдэг хуультай байх ёстой.

-Авлигатай тэмцэх гэж ард түмэн, иргэний хөдөлгөөн, нам хүчин жагсаад ч үр дүнд хүрдэггүй?

-Үнэхээр нотлох баримт байгаад ард түмэн жагсдаг бол заавал ажлаас нь халах ёстой. Австралийн муж улсын захирагч авлигачдаа ажлаас нь халахгүй бол өөрөө хариуцлага хүлээдэг. Авлигад автсан сайдтай Засгийн газрыг олон нийт хүлээн зөвшөөрдөггүй. Тиймдээ ч ард түмний дарамт шахалтад зарим төрийн томчууд шүүхээр орж хоригддог. Мөн УИХ зөвхөн хууль батлах бус хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн сайд нарыг дуудаад сөрөг намынхантай нь хамт асуулт хариулт явуулдаг.

-Таныхаар авлига тархах гол шалтгаан нь?

-Туршлагаас харахад авлига тархдаг хамкийн гол шалтгаан нь ард түмний мэдлэг боловсролгүй байдал.

Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө өмчийн төлөө улстөрчдийг шахаж шаарддаггүй. Зөвхөн өөрийн эрхийг мэдээд би ийм эрхтэй. Миний эрхийг хамгаалах төрийн албан хаагч шударга хүн байх ёстой гэж суудаг. Ард түмэн бидний хөрөнгийг хэдэн хүн хувьдаа ашиглан баяжиж байна. Бүгд ижил тэгш хувааж авах ёстой гэж шаардаж, нийгмийг хөдөлгөж чадвал улстөрчид аргагүй дарамтад ордог. Монголчуудыг ажиглаад байхад томчууд л идэж уудаг. Хэзээ ч шударга хүн гарч ирэхгүй гэдэг. Тиймдээ ч нийгэм нь ч энэ байдалтай нь бүр зохицон төр засгаас олон нийт юм хүлээдэггүй. Улаан луйварчид төрийн өндөрлөгт гарлаа гэсэн хэрнээ санаа зовдоггүй. Иргэд нь хүлцэнгүй байна.

-Авлига авсан, өгсөн хоёр хуулиар ади л шийтгэгдэх ёстой. Гэтэл ихэвчлэн авсан нь шийтгэгддэг, өгсөн нь ял зэмгүй хоцордог юм билээ?

Авлига өгсөн авсан хоёр адил шийтгэгдэх мөнгөөр иргэдиин цалинг нэмэх ёстой. Тиймээс шударга үнэнийг илчлэе гэвэл авлигын хорооны гишүүд, шүүгч, прокурорын байгууллагад ажиллагсдын цалинг нэмбэл байдал арай өөр болно. Иргэдийн татварын мөнгөнөөс хулгайлж байгаа болохоор төрөөс цалинг нь нэмж чадахгүй байна, Хэрэв цалин нь хангалттай бол иргэдийн амьжиргаа дээшилж, гэр орноо төвөггүй авч явна. Энэ үед олон асуудал аяндаа шийдэгдэнэ.

-Гэхдээ ард түмний хөдөлмөрлөж олсон татварын мөнгийг идээд байгаа төр засгийнханд хариуцлага тооцоход хэцүү. Үүнийг шүүх цагдаа төрөөс хараат байдагтай холбон тайлбарладаг?

-Улстөрчид бол ард түмний төлөө ажиллах ёстой хөлсний үйлчлэгч. Үүнийг тэд хүлээн зөвшөөрч, ард түмэн нь хууль дэлхийн бүх оронд үйлчилдэг. Монголын нэгдсэн конвенцид ч заагаад өгсөн. Тэгэхээр адил шийтгэгдэх ёстой.

-Төрийн албан хаагчдын цалин бага байгаа нь Авлига ав гэж төрөөс зориуд түлхсэнтэй адил гэдэгтэй та санал нийлдэгүү?

-Улс орны хөрөнгийг хэдэн хүмүүс хувааж идэн, авлига авч, өөрсдөө халаасалж байхад, төрийн албан хаагчдын цалин яаж нэмэгдэх юм бэ. Уг нь авлигад авсан тэр тэднийг шахаж шаардан сануулж, байх ёстой. Ер нь дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй. Удирдлагад байгаа хүмүүс нь шударга ажиллан, үлгэр дууриал болохгүй бол доод шатныхан нь бүгд авлигад автана. Тийм учраас төр засгийн тэргүүн үлгэр жишээ загвар байх ёстой. Дахин хэлэхэд, ард түмэндээ үйлчилдэг гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.

-УИХ-ын дарга нь хуульд засвар хийж, гүйцэтгэх засаглалын гаргасан шийдвэр нь хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн Цэц тогтоосныгта мэдэж байгаа байх. Тэгэхээр дипломатч хүний хувьд Монголын улс төрийн өнөөгийн ээдрээт байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

– Монголын түүх, нөхцөл байдлыг би нэрийн мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй юм. УИХ-ын дарга нь хуульд засвар хийсэн тохиолдол өмнө нь хаана ч гараагүй. Гэхдээ хийсвэрлээд үзэх юм бол ард түмэн олонхиороо сонгосон төлөөлөлийн гаргасан хуулийг нэг хүн дураар өөрчилсөн байна. Энэ бол ардчилалын үндсэн мөн чанарыг нуга дарж, тулгуур ойлголтыг арчсан гэсэн үг ёстой толгойд багтахгүй юм байна, Гэхдээ миний мэдэхээр улс төрийн албан тушаал ард түмний нүдэнд ил байх ёстой.

-Австралид ард түмний шүүх, тэрийнхөөс илүү эрх мэдэлтэй байдаг гэж сонссон юм байна?

Ард түмний үйлчлэгчийг иргэд нь шүүх эрхтэй. Нэгэнт иргэдийнхээ нүдний өмнө ард түмний үйлчлэгч болсон юм бол шударга, ил тод байж, ёс суртахууны өндөр хэм хэмжээг дагаж сахих үүрэгтэй. Хэрэв сахиж чадахгүй бол төрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй.

-Дэлхийн 27, оронд очиход авлигатай тэмцэхийн үлгэр дууриалыг үзүүлсэн орон олон байсан байх, тийм үү?

-Авлига хаа сайгүй байдаг. Миний хэлж байгаа улсуудад авлига байгаа. Гэхдээ авлигатай хатуу чанга тэмцэж чаддаг. Эдгээр оронд Австрали, Шинэ Зеланд, Швед, Канад, Гонконг орно.Харин сүүлийн үед Ази Номхон далайн бүс нутагт авлигатай ширүүн тэмцэж эхэлсэн. Жишээ нь, сая Таиланд улс Ерөнхий сайд Тайсоноо огцруулсан. Ард түмэн нь энэ шийдвэрийг дэмжиж байна. Харин Тайванд Засгийн газрынх нь ихэнхи гишүүд мөрдөн байцаагдаж, тэр бүү хэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынх нь эхнэр, хүүхдийг хүртэл шалгаж байна. Мөн Өмнөд Солонгосын том том компанийн захирал нь авлигын хэрэгт татагдаж, шалгагдаад эрүү үүсгэн, Ерөнхийлөгчөө шоронд хорьсон. Хятадад улс төрийн товчооны есөн гишүүний нэг Шанхай хотын захирагч нь мөрдөгдөн шалгагдаж яваа. Энэ мэтээр авлигын эсрэг тэмцэл дэлхий нийтэд хурцтан Их Хурлын гишүүд нь ял эдэлж эхэлсэн.

(Нийгмийн толь 067/159)

А.ЭНХТҮВШИН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button