Ц.Нямдорж Австралийн Сенатын танхимын даргатай уулзав

Уулзалтын үөэр ноён Пол Калверт одоогоос 17 жилийн өмнө манай улсад анх айлчилж байснаа дурсаад Монгол улсын ардчилсан парламөнтат төрийг хөгжүүлэх үйлсэд Австрали улсын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлсэн хэвээр байх болно гэдгийг тэмдэглэсэн. УИХ-ын дарга тэргүүтэй Монголын парламентын төлеөлөгчид манай сонгуулийн систем, парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. УИХ-ын дарга Ц. Нямдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сенатын танхимын дарга ноён Пол Калвөрт болон Төлөөлөгчдийн танхимын дарга эрхэмсэг ноён Дэвид Хоукөр нарыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медал иар шагнасныг мөн өдөр гардуулсан.

Төлөөлөгчид Австралийн парламентын Сенатын танхим, Төлөөлөгчдийн танхимын асуулгын цаг буюу парламентчид Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс тайлбар авч асуулт асуудаг хуралдааны үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Мөн тэд айлчлалын явцад Австралийн Куинсландмужийн Парламентын танхимын өрөнхий нарийн бичгийн дарга ноён Нэйл Лоритэй уулзсан. Тэрбээр тус мужийн парламент, засаг захиргааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Австрали Улс дахь Монголын төлөөлөгчдийн айлчлал амжилттай үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

(Нийгмийн толь 067/159)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button