Австралийн Сенатын танхимын даргатай уулзав

Уулзалтын үеэр ноён Пол Калверт одоогоос 17 жилийн өмнө манай улсад анх айлчилж байснаа дурсаад Монгол Улсын ардчилсан парламентат төрийг хөгжүүлэх үйлст Австрали Улсын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлсэн хэвээр байх болно гэдгийг тэмдэглэлээ. УИХ-ын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид манай сонгуулийн систем, парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

УИХ-ын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сенатын танхимын дарга ноён Пол Калверт, Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Дэвид Хоукер нарыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнасныг гардуулсан юм.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button