Хэргийн материалыг бүрэн хэмжээгээр нь авчрав

Тус ажлын хэсэг нь хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн Монголын зарим иргэнд холбогдох мөрдөн байцаалтын хавтаст хэрэгтэй танилцаж судлах, мэдүүлэг, ялын төлөвлөгөө, тогтоол болон бусад холбогдох баримт бичгийг хуулбарлан авчирчээ. Энэ удаад Монгол Улсын Бага хурлын дарга асан Д.Догсом, орлогч дарга агсан Д.Лосол, Дотоод явдлын яамны тасгийн дарга агсан Ц.Готовсүрэн нарт холбогдох мөрдөн байцаалтын хэргүүд, түуний дотор хэрэгтний болон гэрчийн мэдүүлгүүд зэрэг баримт бичиг багтсан байна. Үүнээс гадна тэдгээр хүмүүсийн зураг, анкет, нүүрэлдүүлж байсан протоколууд, өөрсдийн гараар бичсэн тайлбар, мөн таслан шийдвэрлэсэн болон цаазаар хороосон баримт, тэмдэглэл, цагаатгагдсан тухай ОХУ-ын Ерөнхий прокурор, Дээд шүүхийн тогтоол зэрэг түүх, судалгааны ач холбогдох бүхий материалуудыг бүрэн хэмжээгээр нь авчирсан юм байна.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button