Байгаль нуурын зүүн хэсэгт газар хөдөлжээ

ОХУ-ын Байгаль нуурын зүүн хэсэгт энэ сарын 21-нд газар хөдлөлт болсон байна. Хоёр удаа давтагдсан энэхүү байгалийн үзэгдэл манайд мэдрэгдсэн эсэх талаар Одон орны Гео физикийн судалгааны төвийн Газар хөдлөл судлалын секторын эрхлэгч доктор Ц.Дугармаагаас тодруулсан юм.

-ОХУ-ын Буриад улсын нутагт өчигдөр газар хөдөлсөн мэдээтэй байна. Энэ хөдлөлт манай залгаа нутагт мэдрэгдэв үү?

-Газар хөдлөлт лхагва гаригт Байгаль нуурын зүүн хэсэгт болсон ч манайд мэдрэгдээгүй өнгөрлөө. Цагийн хувьд тодорхойлвол Улаанбаатарын цагаар 22.55 цагт 4.6 магнитут хөдөлсөн. Дарааагийнх нь 23.12 цагт 3.9 магнитут хөдөлсөн.

-Олон улсын цагаар тодорхойлвол хэдэн цагт вэ?

-Берлингийн цагаар эхний газар хөдлөлт 14.00 цагт, хоёрдахь нь 15.10 цагт гэж тодорхойлж болно.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button