Ц.Түмэнгэрэлийг өмгөөлж цагдаад ханджээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг гэгээн цагаан өдөр төрийн хамгаалалттай байранд хөнөөсөн Ц.Түмэнгэрэл гэгчийн хэрэг өнөө болтол шийдэгдэхгүй сунжирсаар байна. Хамгийн их хохирогчтой Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны асуудлыг сүүлийн үед бантан болгох ажиллагаа мөлхөө хэлбэрээр үргэлжлэх болсон. Үүний нэг баталгаа болж, Чингэлтэй

дүүргийн ИТХ-ын дарга Ц.Тунгалаг гэгч саяхан ЦТүмэнгэрэлийг өмгөөлсөн захидлыг цагдаагийн газарт өгчээ. Уг захидалд Ц.Түмэнгэрэлийг Чингэлтэй дүүргийн ард иргэд өмгөөлж байгаа. Тиймээс Ц.Түмэнгэрэлд оногдох ялыг хөнгөрүүлэх, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утгатай байсан гэж зарим эх сурвалж мэдээллээ.

Хамгийн хачирхалтай нь, Ц.Тунгалаг II, III хорооны Засаг дарга, дүүргийн Иргэдийн хурлын зарим гишүүнээ дарамтлан, Ц.Түмэнгэрэлийг өмгөөлсөн өргөдөлдөө гарын үсэг зуруулжээ. Ийм өргөдөл бичсэнээ дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн зарим гишүүнээс тас нууж байгаагаа ойр дотныхондоо ам алджээ. Хэрвээ Ц.Тунгалаг даргын бичсэн үнэн бол Чингэлтэй дүүргийн нийт ард иргэд алуурчныг өмгөөлөн батлан даалтандаа байлгахыг хүсч байгаа төдийгүй өөгшүүлэн дэмжигчид болж хувирчээ. Нийслэлийн хамгийн том дүүргийнхэн ингэж дарга нартайгаа нийлэн хэрэгтнийг өмгөөлж байгаа нь үнэн бол энэ улс оронд шударга ёс гэж алга болох нь. Зарим хүний мэдээлж байгаагаар Ц.Тунгалаг нь Ц.Түмэнгэрэлийн хадгаламж зээлийн хоршооноос ихээхэн хэмжээний зээл авсан. Үүнийгээ илрүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авсан байж болзошгүй гэнэ. Бас зарим нь Ц.Түмэнгэрэлтэй тун ойрын холбоотон нь тул ингэж өмгөөлөхөд хүрсэн байж ч болох юм гэж мэдээллээ. Юутай ч Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга ЦТунгапаг Ганцхудагт сууж буй Ц.Түмэнгэрэлийн төлөө хууль ёсыг уландаа гишгэн юу ч хийхэд бэлэн байгаа ажээ.

(Нийгмийн толь 067/159)

Д.Алтай

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button