Наурызын баяр боллоо

Казахын ард түмний Нарны баяр буюу Наурызын баяр өчигдөр тохиолоо. Казахууд энэхүү баярыг тэмдэглэх өөрийн гэсэн дэг жаягтай бөгөөд хамгийн ахмад настныдаа хуран цуглан хахир өвлийг даван урин хавартай золгож байгаагаа тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Казахын ард түмний Наурызын баярт зориулсан Наурызын цэнгүүн-2007 боллоо. Энэ удаагийн цэнгүүнийг Тельман тэргүүнтэй Кыран овогтныхон санаачилсан бөгөөд УИХ-ын гишүүн А.Мурат, А.Мекей болон олны танил болсон казах иргэд мөн Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Аскат Сыздыков оролцлоо.

Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр нар Баянгол дүүргийн иргэн өдгөө 92 насыг зооглож буй Шамхэнбай Аниуар түүний хүү Монгол Улсын гавьяат эмч Ш.Нота нарт баярын мэнд хүргэлээ.

Манай улсад одоогоор 150 мянга гаруй казах иргэн аж төрдөг ба 90 мянга гаруй нь Баян-Өлгий аймагт байгаа гэсэн судалгаа байдаг ажээ. 1990 оноос эхлэн Казах иргэд Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон ба мөн энэ оноос эхлэн казах иргэдийн их нүүдэл эхэлсэн ба 1990 оноос хойш өдий хүртэл Казахстан улс руу 65 мянга гаруй иргэн шилжсэн ажээ.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

М. Ням

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button