Жүжигчин Ж.Сүххуяг батлан даалтад гарлаа

Баттай эх сурвалжийн мэдээллээр тэрбээр анх өгсөн мэдүүлгээсээ татгалзаад байгаа гэнэ. Харин чухам ямар шалтгааны улмаас анх өгсөн мэдүүлгээсээ буцаад байгаа нь тодорхойгүй ажээ.

Түүнийг батлан даалтад гарсан гэхийг сонссон мэргэжил нэгт нөхөд нь уулзахаар болжээ. Тэрбээр сарын хугацаатай гарч ирсэн бөгөөд ямартай ч үзэгчдийн хайртай жүжигчин гэмт хэрэгтэн мөн үү, үгүй юу гэдэг нь удахгүй тогтоогдох юм байна.

(Нийгмийн толь 067/159)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button