А.Долгор улсыг төлөөлөх болсондоо баяртай байна

Алс холын будант Альбион орноос тэрбээр ганзага хоосон ирсэнгүй. Дэлхийн зөн олон улсын байгууллагын элчин сайд гэсэн нэр хүндтэй өргөмжлөлийн эзэн болсон байна. Уран бүтээлийн олз омог ихтэй байгаа Ардын жүжигчин А.Долгор энэ сарын 28-нд бие даасан сонгодог тоглолтоо хийхээр болжээ. Түүнтэй уулзаж удахгүй болох гэж байгаа тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?

-Энэ сарын 28-нд Дуу-рийн театрт Верика нэртэй сонгодог тоглолтоо хийнэ. Тоглолтоо цомгийнхоо нээлтэд зориулан хийхээр төлөвлөөд байгаа. Мөн энэ өдөр олон улсын театрын өдөр тохиолоо.Уг тоглолтод дэлхийн шилдэг Ари-нууд дуулагдах болно. Верика сонгодог тоглолтод Дуурь бүжгийн академийн их театрын симфони оркестр, удирдаач Б.Туулайхүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бүрэнбэх, Оросын холбооны улсын гавьяат жүжигчин Анатолий Петрович мөн манай театрын урилгаар ирсэн Францын удирдаач, дуурийн найрал дууны чуулгынхан оролцоно. Тоглолтын ивээн тэтгэгчээр MSC компани ажиллаж байна.

-Хэдэн ари дуулагдах вэ?

-Тоглолт цаг 30 минут үргэлжилнэ. Нийт зургаан ари дуулагдахаар төлөвлөгдөөд байна. Сонгодог тог¬лолт хийнэ гэдэг маш хэцүү. Тэр болган тоглогдоод байдаг зүйл биш. Гэхдээ манай дуурийн теарт энэ жил нэлээд хэдэн сонгодог тоглолт тавигдсан. Гадаад орноос /дирдаач ирж оролцсоноороо онцлог. Харин миний хувьд гэвэл анхныхаа сонгодог чиглэлийн цомог гаргасан. Урьд нь дуурийн дуучид Мелодий гэдэг пянз гаргадаг байв. Дуурийн дуучдын хувьд анхны сонгодог цомог болж чадлаа.

-Тоглолтын тасалбар зарагдаж эхэлсэн үү?

-Тасалбар худалдан авсан хүн бүхэнд миний цомог дагалдах болно. Үнэ нь 25 мянган төгрөг.

-Сүүлийн үед сонго¬дог урлаг сонирхож, дуурь үздэг хүмүүсийн тоо харьцангуй их болжээ. Энэ юутай холбоотой вэ?

-Сонгодог урлаг сонирхоод үзэж эхлэхэд багагүй бэлтгэл шаардлагатай юм шиг бодогддог. Шууд үзээд хэзээ ч ойлгохгүй. Тодорхой хугацааны дараа сонгодог урлагийн гайхалтай сайхныг олж хардаг. Гэхдээ манайхан нэг үеэ бодвол дуурийн театрт ирээд хэдэн цагийн турш суугаад дуурь үзчихдэг болжээ. Сонгодог урлаг ойлгодоггүй хүмүүсийг буруутгах аргагүй. Хүн хаана, ямар орчинд өссөнөөс шалтгаалан урлагийг мэдэрдэг. Би өөрийгөө хөдөө орон нутгаар таниулах гээд явах утгагүй. Хөдөө амьдарч байгаа хүмүүс малынхаа бэлчээрт дуурь сонсоод суухгүй нь ойлгомжтой. Сонгодог урлагийг ихэвчлэн гадаадад сургууль төгссөн боловсролтой хүмүүс үздэг. 1970-1980 оны үед хүүхдүүдэд таниулж ойлгуулах гээд хүүхдийн дуурь тоглуулдаг байсан. Гэхдээ дуурийн урлагийг хөгжүүлье гэвэл төрөөс бодлого боловсруулах хэрэгтэй. Дуурийн театр төрөөс санхүүждэг. Харин үзэгчдээ дуурьт дуртай болгох тал дээр төр засаг анхаарлаа хандуулан ажиллах ёстой юм шиг санагддаг. Дуурийг зүгээр л ирээд үз. Үзэж байх хугацаандаа унтаад өгсөн ч болно. Унтаж байгаад хөгжим сонсох үнэхээр гоё. Хүн ойлгохгүй зүйлээ олон дахин давтаад байх юм бол дотор нь орчихдог.

-Өнгөрсөн хугацаанд гадны орнуудаар аялан тоглолт хийсэн үү?

-Энэ зун Лондонд очиҗ англичуудад сонгодог тог¬лолтоо хийгээд ирлээ. Тог¬лолт их сайхан болсон. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууд сонирхож үзсэн. Дэлхийн зөн олон улсын байгуул лагын хурлын ордонд тоглолтоо хийсэн.

-Та урилгаар очсон уу?

-Дэлхийн зөн олон улсын байгууллагын элчин сайдын урилгаар очиж тог¬лолтоо хийсэн. Америкт энэ байгууллагын төв нь байдаг. Ард түмний сайн сайхан, гэр бүлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдагтомоохон байгууллага.

-Хэзээ Дэлхийн зөн олон улсын байгууллагын Элчин сайд болсон бэ?

-Тиймээ. Энэ байгуул¬лагын салбар нь Монголд үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг. Англид тоглолтоо хийсний дараа тус байгууллагаас надад Дэлхийн зөн олон улсын байгууллагын Элчин сайд хэмээх өргөмжлөлийг гардуулсан. Монголд энэ байгууллагын өргөмжлөлт элчин сайдууд нэлээд хэд байдаг. Монголоос энэ өргөмжлөлийг аваагүй ч Англи улсын анх-ных нь элчин сайд болсон. Англи улсыг төлөөлөх болсондоо баяртай байна.

-Цаашдаа ямар уран бүтээл дээр ажиллах гэж байна вэ?

-Зохиолын дуучид нэг дуу хийхээрээ л уран бү¬тээл туурвилаа гэдэг. Харин сонгодог урлагийн хувьд өөр. Наад зах нь долро хоногт хоёроос гурван дуурьт тоглодог. Хүмүүст ил гарч ажиллахгүй л болохоос биш цаанаа бол маш их ачаалалтай байдаг.

-Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Цагийн хязгаар гэж байхгүй. Заримдаа маш их ачаалалтай болчихдог. Зарим өдөр чөлөөтэй. Ажлынхаа хажуугаар сургуульд багшилж байгаа.

-Хичнээн шавьтай вэ?

-Одоо 11 шавьтай. Шавь нар минь энэ жил сургуулиа төгсөнө. Эх хүн үр хүүхдээ муу гэж боддоггүй. Үүнтэй адил шавь нараа сайн хүн болгож, сайхан явуулах юмсан гэж боддог.

-Танд бишрэн хүндэтгэж явдаг дуучид бий юу?

-Би өөрөө дуучин учраас дуурийн дуу дуулах ямар хүндрэлтэй байдаг вэ гэдгийг мэднэ, Тийм болохоор ахмад үеийнхээ дуучдыг хүндэлдэг.

-Дуурийн дуучдаас цахиур хагалан гарч ирж байгаа залуус байна уу?

-Байлгүй яах вэ. Итали улсад дуурийн чиглэлээр сурч байгаад ирсэн Б.Эр-дэнэтуяа, Ө.Уянга гээд чадалтай дуучид төрөн гарч байна. Дуурийн дуучид гэдэг дэлхийн зиндаанд дуулдаг байх ёстой.

(Нийгмийн толь 067/159)

А.ЛХАГВА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button