Тажикстанд эрт гэрлэх нь Эрүүл мэндэд хортой

Тэднийг торгоод өнгөрөх аж. Хүний эрхийн төлөө тэмцэгчид насанд хүрээгүй охидыг нөхөрт гаргахыг хоригло хэмээн шаардаж байгаа бөгөөд харин албан тушаалтнууд уламжлалыг болгоомжтойгоор алгуур өөрчлөх хэрэгтэй гэдэг. Энэ хэрэг энэ жилдээ анхных бөгөөд ер нь сүүлчийнх болно гэж шинжээчид тооцож байна.

Тажикистанд бага наснаас нь гэрлүүлэх практик өргөн дэлгэрсэн ба хууль зөрчигчдийг торгоод л өнгөрдөг. Тус оронд иргэний дайны үеэр ийм гэрлэлт хамгийн оргил үедээ байлаа. Насны өрсөлдөөн гэх ойлголт байдаг. Гэрлэх насны эмэгтэйчүүдийн тоо улам өсч байна. 18-20 настай бүсгүйчүүд өрсөлдөөнөөс шууд хасагддаг. Охидоо аливаа хүчирхийллээс хамгаалахын тулд эцэг эхчүүд нь эрт нөхөрт гаргахыг эрмэлзэнэ. Ер нь охидын нас бага байх тусмаа нөхөр амархан олддог гэнэ. Тус орны зарим нутагт 15-16 нас нь гэрлэхэд хамгийн тохиромжтой болжээ.

Энэ жил гуч хүрч байгаа Ройла Ахмедова хуримынхаа видео бичлэгийг амьдралынхаа гол үйл явдлыг мартахгүй гэсэндээ байнга үздэг. Харин гэрэл зургуудаа аль эрт устгасан гэнэ. Ройлаг 16 настайд нь нөхөрт гаргасан ба түүнээс хэн ч зөвшөөрч байгаа эсэхийг нь асуугаагүй.

Хуримаас өмнө би нөхрөө нэг удаа харсан. Манайд зочноор ирсэн түүнийг миний сүйт хархүү болно гэж зүүдэлсэнгүй. Ээж л нөхөрт гар гэж ятгаад байсан. Эргэн тойронд байлдаж байна. Дайчид чамайг хүчиндвэл яана гэж байв. Би удтал зөвшөөрөхгүй байсан ч ээж хувцас хунараа аваад зайл гэж тулгасан гэж тэр ярилаа.

Насны хязгаар онцгой тохиолдолд буурах журам Тажикт байдаг. Ройлагийн гэр бүлийн амьдрал эхнээсээ бүтсэнгүй. Өөртэй нь адил бага насны эхнэрүүдийн яриагаар тэвчээд байх нь чухал байв. Тэрээр таван жил тэвчээд дараа нь нөхрөөсөө салжээ. Одоо охинтойгоо хоёул амьдардаг ба охиноо өөрийн замаа өөрөө сонгоно гэж Ройла хэлэв. Хэрэв тэр үед миний ах дүү нараас намайг дэмжсэн бол би нөхөрт гарахгүй л байсан. Дайн болж байсан болохоор би ээжийгээ уучилсан хэмээн тэр эмэгтэй хуучлав. Одоо бол охидод нь сүй тавиад ирэхэд эцэг эх нь шууд л зөвшөөрч байна. Нас нь өнгөрөөд охид нь гэртээ өтлөх болно гэж тэд айж байгаа юм. Тиймээсч 15, 16 настай охидыг нөхөрт гаргаж байна. Энэ насанд тэднийг хүмүүжүүлэхэд амар гэж ярьдаг хэмээн тэр нэмж хэлэв.

Тус орны хуулинд гэрлэх насыг 17 гэж заасан байдаг. Гэхдээ онцгой тохиолдолд насыг бууруулж болно гэсэн заалт Тажикийн хуулинд бий. Орон нутгийн засаг захиргаа өөрсдөө тэр онцгой тохиолдлыг тодорхойлж байх юм. Тусгай зөвшөөрөл авахад амархан. Бага насны эхнэрүүд арван жилийн дараа ядарч зүдрэн эмгэн мэт болдог. Тэд эрүүл мэндээр хохирон эрүүл хүүхэд төрүүлж чадахгүйд хүрдэг. Нас багатай сүйт бүсгүй авахыг эрмэлзэнэ. Эцэг эх нь ч хурдан өгөөд салдаг. Энэ гэмт хэргийг хүнд гэж үзэхгүй бөгөөд гол төлөв торгууль ногдуулаад яс хагацдаг гэж прокурорын ажилтан хэлэв. Тажикийн хүний эрхийн төлөө тэмцэгчид ийм гэрлэлтийн эсрэг байгаа юм.

Эдгээр гэрлэлт иргэний бүртгэл мэдээлэлд бүртгэгдэхгүй исламын гэрлэлтийн никох гэдэг ёслол хийгээд л батлагдсан нь тэр. Салах тохиолдолд залуу эмэгтэй нөхрийнхөө хүн чанараас Хамааралтай үлддэг. Залуу эмэгтэйчүүдийн ихэнх нь боловсролгүй. Хорь хүрсэн залуу эхнэрүүд 2-3 хүүхэдтэй, сэтгэлийн ихээхэн дарамтад орсон байдаг. Мөн залуу эмэгтэйчүүдийн дунд хорт хавдар өссөн байна. Тажикийн тосгонд зэрэмдэг хүүхэд их харагдах болов. Энэ нь бага наснаасаа гэр бүлийн амьдралд орсонтой холбоотой ажээ.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button