Нүүрсний хийн цахилгаан станц хоёр талын ашигтай

Энэхүү хийн станц нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдох боломжгүй сумдад тохиромжтой бололтой. Нүүрсний хийжүүлэгчийн технологийг хэрэглэснээр дизель станцын утааны бохирдол багасаж, байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл нь буурах гэнэ. Нөгөөтэйгүүр эдийн засгийн ач холбогдолтой юм байна. Дизель түлшнээс нүүрс нь хэд дахин хямд, мөн хийн цэвэрлэгээнээс гарсан тосоор нь засмал зам тавьж болно гээд эдийн засгийн хувьд дизель станцуудыг бодвол харьцангуй ашигтай аж. Тухайлбал дизель түлшээр гарган авч байгаа нэг квт цахилгааны өртөг 300 төгрөг бол нүүрсний хийгээр ажилладаг уг станцын нэг квт цахилгааны өртөг 50 төгрөг гэнэ. Хамгийн гол нь цахилгаан үйлдвэрлэхийн зэрэгцээ дулаан гаргах зориулалттай учраас хоёр талын ашигтай юм байна.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

Ж.Гэгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button