Д.Даш-Балдан Сүүн цагаан сэтгэлтэй байхад бүтэхгүй зүйл үгүй

Дэлхийн яруу найрагчдын өдөр ОХУ-ын Буриад АССР-ын Байгаль сэтгүүлийн орлогч эрхлэгч, яруу найрагч Дамбын Даш-Балданг сониныхоо яруу найрагийн галын дэргэд урьж хөөрөлдлөө.

-Танд баярын мэнд хүргэе. Дэлхийн яруу найрагчдын өдрийг ямар бүтээлээр бэлэг барьж угтав?

-Сэтгүүлч та нарт ч баярын мэнд хүргэе. Та нарыг роман бичих завгүй

зохиолч, яруу үгсийн эзэд гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид бүхний баярын өдөр. Би энэ өдөрт халх монголын яруу найрагчдын бүтээлээс орчуулж бэлэг барилаа. Мөн халх монголын яруу найрагчидтай уулзаж, т.анилцахын сацуу уран бүтээлийн холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах сэтгэлийн гэгээн үүд нээсэндээ баяртай байна.

-Чухам хэн, хэний бү¬тээлээс ямар хэл рүү орчуулсныг тань асууж болох уу?

-Ж.Баяржаргал, Ш.Гал-сансүх, А.Эрдэнэ-Очир, М.Амархүү, Хэнтийн Батхүү нарын шүлгийгорос, буриад хэлнээ орчуулж, уншигчдад хүргэлээ. Энэ зүтгэлийг минь МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажаа их дэмжсэн. Цаашид ч тусалж, дэмжинэ гэдэгт найдаж байна. Мөн Л.Нямаа хэж их мундаг яруу найрагчтай уулзаж хийсэн бүтээснээ үзүүлсэн. Надад урмын үг хэлж, орчуулгыг минь сайн болсон гэж үнэлсэнд их баяртай байна.

-Тэдний шүлгүүдтанд их таалагддаг юм аа даа?

-Тийм ээ, ер нь Монголын орчин үеийн залуу яруу найрагчдын бүтээлүүдийг би маш их сонирхож, номыг нь алгасалгүй уншдаг. Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Х.Эрдэнэбаатap, Ц.Бавуудорж, Х.Чилаажав, Б.Одгэрэл, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар сайн бичиж байна. Би тэдний шинэ номыг цуглуулж авсан. Очоод анхааралтай судалж, уншина.

-Ингэхэд Монголын яруу найргийн хөгжил ямар түвшинд байна вэ, таныхаар?

-Маш сайн (эрхий хуруугаа гозойлгов). Танай яруу найраг чөлөөт сэтгэлгээний чиглэл рүү хөг¬жиж байгаа нь сайхан эхлэл. Хуучин социализмын юмгүй, өөр болсонд баяр хүргэх ёстой шүү.

-Баярлалаа, сайхан үг хэлсэнд. Буриадад уран зохиол тэр дундаа яруу найраг ямархуу чиглэлд хөгжиж байна вэ?

-Чөлөөт сэдэв хаалттай. Мөн буриадын уран зохиол олон улсын хэмжээнд хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл хөгжлөөс хоцроогүй гэж хэлж болохгүй ч угтаа тийм ч сайн биш л дээ. Зарим нь хуучинсаг сэтгэлгээгээр бичээд байх юм. Залуусыг дэмжих тал дээр тун муу.

-Та хэдэн номтой вэ?

-Сүүн цагаан сэтгэл, Мөнх зул, Сансрын нирваан яруу найргийн ном хэвлүүлсэн. Их төлөө бурхан шашны утгатай шүлгүүд багтсан.

-Ингэхэд та яагаад шашны сэдвээр бүтээлээ туурвидаг юм бэ?

-Энә их сонин түүхтэй. С.Цэдэнхүү гэж эмч хүн монголоос буриадад ирж, ажиллаж, амьдарч байсан. Би түүнтэй танилцаж сай¬хан нөхөрлөж явлаа. С.Цэдэнхүү маань түвд, хятад, орос, буриад хэлтэй. Анагаах болон шашны номд нэлээд гүнзгий мэдлэгтэй нэгэн байв. Тэгээд намайг том ламд шавь орж, бурхны ном судал гэснээр би Рөнбүүчий багшид шавь орж, адис хүртэн шашны номлол заалгасан. Түүнээс хойш энэ чиглэлээр бүтээл туурвиж явна даа.

-Манай сонины уншигчид болон яруу найргийн төлөө цохилох зүрхтэй хүн болгонд та юу хэлэх вэ?

-А.Эйнштейн, А.И.Достоевский, Л.Толстой, М.Ганди нар Энэ дэлхий дээр тун сайхан юм хаа байна гэвэл сүүн цагаан сатхэл,гэж хэлсэн байдаг. Сүүн цагаан сэтгэлтэй байхад болохгүй, бүтэхгүй зүйл үгүй гэж хэлье.

(Нийгмийн толь 067/159)

ч.үл-олдох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button