Төсөл бичихэд юуг анхаарах вэ?

Түүнээс гадна өнөөгийн бизнес явуулах зах зээлийн тогтолцоо, зах зээлээ өргөтгөх арга зам, зарцуулагдах хөрөнгийн хэмжээ, маркетингийн төлөвлөгөө зэргийг оновчтойгоор тоочин тайлбарласан төлөвлөгөө юм. Тиймээс төсөл бичигч та өөрийн бизнесийн санаагаа сайтар бодож олох нь чухал. Төсөл бичиж эхлэхээсээ өмнө доорхи асуултыг та өөрөөсөө байнга асуух хэрэгтэй.

-Бизнес санаагаа хэрэгжүүлэхийн тулд энэ талын дадлага, туршлага танд бий эсэх

-Зах зээлийн талаархи мэдээлэл байгаа эсэх

-Найз нөхөд, ойр дотны ах дүү нараас чинь мэргэжлийн зөвлөгөө өгөх хүн байгаа эсэх

-Зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлага байгаа эсэх

-Хэрэглэгч нь чухам хэн байх эсэх

-Хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?

-Танд энэ хөрөнгийг гаргах боломж байгаа эсэх

-Зээл авах боломж байгаа эсэх Энэ бүхний эцэст та өөрийгөө бэлэн гэж үзвэл төслөө бичиж эхлэнэ. Хамгийн түрүүнд та зорилгоо тодорхойлно. Үүнийхээ дараа зорилтоо тодорхой болгож хэрэгжүүлэх арга замуудаа сайтар бодож төсөлдөө тусгаж өгна Төслөө хэрэгжүүлж эхлэх болон дуусах хугацаагаа ч мөн мартаж болохгүй. Үүнээс гадна санхуугийн нөөц боломжоо сайтар судлан бараа бүтээгдэхүүнээ зах зээлдээ хэр борлогдохыг судлана. Барааны борлогдох боломж, гарах ашгаа тооц. Таны бараа бүтээгдэхүүн зах зээлд хэр эрэлттэй байна вэ? хэрэглэгчид нь аль түвшний ямар хүмүүс байх вэ? Зах зээлд энэ хэвээр нь явуулах шаардлага байна уу?, хэрэглэгчид хэр сонирхолтой байгааг нарийн судал. Өөрийн гэсэн нарийн судалгаа таны дотны туслагч чинь байна гэдгийг хэзээ ч бүү март. Мөн энэ салбарт хүчтэй өрсөлдөгч чинь хэн байна, түүний давуу болон сул талыг тодорхойлох нь ч илүүдэхгүй. Таныг дэмжиж ажиллах хүмүүс чинь найз нөхөд, ах дүү чинь байхаас гадна төрийн болон төрийн бус байгууллагууд ч байгааг анзаарч аль болох хамтран ажиллаж болох байгууллагуудын нэрсийн жагсаалтыг гарга. Үүнээс гадна маркетингийн төлөвлөгөө ч бас гаргана.

Үүнд бүтээгдэхүүн борлуулах тосны хэмжээ, борлуулалтын нийт орлогыг cap, өдрөөр нь төлөвлөж гаргана. Энэ нь дотроо бүтээгдэхүүний төлөвлөлт гэж бас бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бүтээгдэхүүний өнгө үзэмж, амт үнэр, савлагаа, нэр төрөл, тоо хэмжээ, бусдаас ялгарах онцлог узүүлэлт зэргийг бүтээгдэхүүн тус бүрээр нь гаргана гэсэн үг юм. Эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах хүний тоо хэд байхыг болж өгвөл судлан гаргах хэрэгтэй. Үүний дараа борлуулалтын үнийн төлөвлөгөө гаргана.

Энэ төлөвлөгөөнд юу орох вэ гэвэл өрсөлдөгчийн ба өөрийн үнэ, хэрэглэгчийн санал боломж, зах зээлийн ханш, үнийн урамшуулал, бөөний үнэ, үнийн хөнгөлөлт үзүүлэх эсэхийг тодорхой тусгана.

Үүнийгээ бүтээгдэхүүн болгон дээр тусгана гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Үүнийхээ дараа тухайн бүтээгдэхүүнээ борлуулах сувгаа эрж олсон байх шаардлагатай. Бараа бүтээгдэхүүнээ сүлжээний борлуулагчаар түгээх үү, шууд болон шууд бусаар хуваарилж борлуулах уу? гэдгээ сайтар бодно. Энэ аргуудаар бараа бүтээгдэхүүнээ борлуулхад хэрэглэгчдийн тоо хэдээр нэмэгдэх боломжтой вэ? гэдгээ тооцвол нэн сайн. Түүнээс гадна ажиллах хүчнийхээ тооцоог нарийн гаргаж бичнэ. Хэн ямар ажлыг хэдэн цагийн хооронд хийх вэ?, цагийн хөлсийг хэрхэн тооцож олгох вэ, ажлын үнэлгээ хүн тус бүрээр бүтээгдэхүүн нийлүүлэлт бүрээр өөр өөр байх уу гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Гэхдээ цалин хөлсний доод хэмжээг харгалзан тогтооно гэдгийг мартаж болохгүй. Үүндээ тухайн ажилтнаа хохироохгүйн үүднээс төлбөл зохих даатгал, татвар зэргийг төлнө гэдгээ бас тооц. Үүнээс гадна тээврийн зардал, зар сурталчилгааны зардал, түрээсийн зардал, холбооны зардал зэрэг урсгал зардлуудыг ч бас гаргана. Ингэж та гарааны хөрөнгийн тооцоог хийж бэлэн болгох нь ээ. Үүнийхээ дараа та аливаа төлөвлөөгүй зардал гарч ирнэ гэж санаа зовох зүйлгүйгээр бизнестээ амжилт олох боломж нээгдэнэ. Эцэст нь хэлэхэд ямар ч бизнест эрсдэл гэж байдаг бөгөөд үүнийг даван туулахын тулд зориг, тэвчээр, хатуужил зайлшгүй хэрэгтэйг анхаараарай.

(Өнөөдрийн монгол 55/476)

Ч.Эрдэнэчулуун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button