Он гарсаар гал түймэрт шатаж 15 хүн амиа алджээ

-Он гарсаар хичнээн гал түймэр гарав. Гал түймрийн улмаас иргэд, байгууллагын хувьд хичнээн төгрөгийн хохирол амссан бэ?

-2007 оны хоёрдугаар сарын байдлаар нийтдээ 319 удаагийн объектын гал түймэр гарч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 791 сая гаруй төгрөгийн өмч хөрөнгө шатаж үрэгдсэн байна. Гал түймрийн улмаас 15 хүн шатаж нас барж, 12 хүн түлэгдэж гэмтсэн. Энэ нь ноднингийн мөн үетэй харьцуулвал гал түймэрт өртөж нас барсан хүний тоо энэ онд арваар их байгаа юм. Гал түймэрт өртөж нас барсан хүний тоо харьцангуй их гарсан. Эдгээр гал түймрийн 149 удаагийн гал түймэр нь гэр орон сууцанд гарсан байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт байгаа. Мөн 158 сая гаруй төгрөгийн хохирол учирсан нь иргэдийн өөрийнх нь орон байранд гарч байгаа гал түймрийн хэрэг эзэлж байна.

-Гал түймэр гарах гол шалтгаан нь юу байна вэ?

-Дээрх гарч байгаа гал түймрийг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл хамгийн их буюу 34 хувь нь ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт ашиглалтын буруугаас, 30 хувь нь ил задгай түлсэн гал, цогтой үнс нурмыг хамгаалалтгүй хаяснаас, 18.6 хувь нь пийшин зуух, яндангийн цонолтоос гарсан гал түймэр эзэлж байна. Эдгээр гурван шалтгаан нь нийт гарч буй гал түймрийн ная гаруй хувийг эзэлж байгаа. Сүүлийн үед бас санаатайгаар галдан шатаах гал түймэр харьцангуй ихэссэн байгаа. Ноднингийн мөн үетэй харьцуулвал санаатай гарсан гал түймрийн тоо 10 гаруй хувиар өссөн. Гал түймэрт өртөж түлэгдэж гэмтэх, нас барж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь өөрийнхөө гэр орон сууцандаа шатаж нас барж байгаа. Пийшин зуух яндангийн цонолт, цахилгаан тоног төхөөрөмж угсралт ашиглалтын буруу, ил задгай түлсэн гал гэсэн гурван голлох шалтгааныг анхаарч гал гарахаас урьдчилан сэргийлж чадвал гал түймэр гарахгүй байх бололцоотой. Он гараад гал түймрийн тоо одоогийн байдлаар 9.1 хувиар бууралттай байгаа боловч хавар, намрын хуурайшилттай улиралд цаашаа өсөх хандлагатай байгаа. Хохирол бол 168.7 хувь дахин өссөн. Энэ нь янз бүрийн шалтгаантай. 2006 онд хохирол ихтэй гал түймэр их гарсан. Тухайлбал БЗД-т байрлах Сонжин групп ХХК-ийн агуулах, бараа эд материалын хамт шатаж гадаадын болон хамтарсан өмчид 500 гаруй сая төгрөгний хохирол учирсан гээд хохирол ихтэй гал түймрийн тоо их байна.

-Хаврын хуурайшилтаас болж ой хээрийн түймэр их гардаг. Өнгөрсөн онд хичнээн хичнээн хэмжээний талбай шатсан бэ?

-Нийслэл хотын хэмжээнд 2006 онд нийтдээ 35 удаагийн ой хээрийн түймэр гарсан байгаа. Эдгээр ой хээрийн түймэрт 97.6 га талбай, 18.8 га бэлчээрийн талбай шатсан. Нийслэлийн ногоон бүс бага шүү дээ. Гэтэл жилдээ ийм хэмжээний ногоон бүс шатаад байх юм бол нийслэлийн ногоон бүс байхгүй болно. Хойшид ой хээрийн түймрээс шалтгаалж хотын утаажилттай холбоотой асуудал сүүлийн үед хурцаар тавигдах байх. Хотын утаажилт ихтэй байгаа.

-Ой хээрийн түймэр ихэвчлэн юунаас болж гардаг вэ?

-Ой хээрийн түймэрт гарч буй гал түймрийн голлох шалтгаан нь ил гал түлээд түүнийгээ дутуу унтрааж орхих мөн тамхи шүдэнзний галыг унтраалгүй хаяснаас болдог. Мөн бага насны хүүүхдүүдийг эцэг эхчүүд самар жимс, байгалийн дагалдах бүтээгдэхүүнийг ашиглах зорилгоор хараа хяналтгүй явуулнаас болж хүүхдүүд ой хээрт тамхи татах, ил гал түлж түүнээ унтраалгүй хаяснаас гал түймэр гарч байна. Цаашлаад гал түймэр гаргаж байгаа этгээдүүдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажиллана. Нийслэлийн онцгой байдлын газраас дээрх гал түймрийг унтраахын тулд 500 гаруй албан хаагч, энгийн 450 гаруй хүн, 5000 гаруй литр шатахуун, 2.3 сая гаруй төгрөгийн хоол хүнс зарцуулсан байгаа.

-Хавар болохоор шар усны yep болж айлууд үерийн аюулд өртдөг. Айл өрхүүдэд юуг анхааруулах вэ?

-Нийслэл хотын хэмжээнд нилээд хэмжээний цас орлоо. Эдгээр нь гэнэт дулааралтаас шалтгаалаад хайлж шар усны үep гарна. Хотын хэмжээнд нягтаршилттай холбоотойгоор нилээд олон айлууд үер усны аман дээр байрласан байгаа. Эдгээр айлууд хурын улирал, шар усны үер эхлэхээс өмнө үер усны аюулаас сэрэмжилж аюулд өртөхөөргүй газар байрлах шаардлагатайг анхааруулж байна. Манай байгууллагаас үерийн аюулд өртөж болзошгүй айл өрхүүдэд газрын албатай хамтарч анхааруулга сэрэмжлүүлэг өгдөг боловч түүнээ биелүүлэхийг хүсдэггүй. Тэгээд үерийн аюулд нэрвэгдсэнийхээ дараа манай байгууллагыг буруутай мэтээр хэл ам гаргадаг. Мөн цаашлаад дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор нүүдлийн шувууд манай нутгаар дайран өнгөрнө. Үүнтэй холбоотойгоор хүрэх газраа хүрч чадалгүй аяныг нь дааж чадахаа байсан өвчтэй шувууд замдаа ослын буулт хийж нийслэл хотын орчим болон нуур цөөрөм бүхий газарт буух магадлал их өндөртэй байдаг. Тийм учраас Н-5 вирусээр үүсгэгддэг шувууны ханиад гэдэгөвчин дэгдэх магадлалтай байдаг учраас ард иргэдэд сэжигтэй үхсэн шувуугаар оролдохгүй байхыг сэрэмжлүүлье. Хэрэв үхсэн шувуу байх юм бол 101, 105 дугаарын утсанд мэдэгдэх хэрэгтэй.

Дээдсийн хүрээлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button