Солонгосын Этвон шөнийн цэнгээний газраас эхэлсэн мисс Гантогоо, Камертоны Эба нарын амрагийн явдал дэлгэгдлээ

Тус тусын уран бүтээлээ туурвиж CD-гээ гаргасан тэдний дотроос яалт ч үгүй Болд өнгөрсөн хоёр жилийн хит байж чадсан. Хайрын хүч цомгоороо тэрээр зохиолын дуучдад фенүүдээ алдаж эхэлсэн рок попынхны нэр хүндийг ахин сэргээсэн гэж олон хүн үздэг. Үнэндээ ч нөгөө Жавхлан Баясгалангийн анх гарч ирж байх үед эстрадын концерт тоглолт зохиогоод шаталтанд орж байсан продюссеруудад Болд нэг ёсондоо авралын элч болсон гэхэд хилсдэхгүй. Эба, Ганаа, Мээдээ гээд үлдсэн гурван гишүүн ч мөн CD-гээ гаргаж Болдоос нэг их хол хоцрохгүй гэдгээ харуулаад авсан. Хамтлагийнхан дотроо өдий хүртэл эхнэр аваагүй гоонь яваа нь Мээдээ. Одоо гучин нас руу ойртож яваа хэрнээ эхнэр бүү хэл найз охиных нь ч сураг гардаггүй Мээдээг гомо юм уу гэж хүртэл сэжиглэж үзсэн. Гэвч Мээдээ тун удахгүй эхнэр авч хуримаа хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Фенүүд нь түүний эхнэр хэн болох бол хэмээн тэсэн ядан хүлээж байгаа. Хамтлаг дотроо гудиггүйд нь ордог Ган-Эрдэнэ 25-р суваг телевизээр овоглосон жижиг Халиунтай жаргалтай сайхан амьдарч байгаа. Болд, Эба хоёрыг уран нугараач эгч дүү Урнаатай өдийг хүртэл элдэв хэл амгүй нам гүм амьдарч байгаа мэт харагддаг авч үнэн хэрэгтээ тийм биш аж. Арав гаруй жил хамтарч зүтгэхээс гадна бие биеэ харцнаас нь мэдэрдэг болсон гар нийлсэн андууд охид хүүхнүүдийн асуудалд ч хамт холбогддог аж. Эхнэр хүү хоёртойгоо Саnon-ны рөкламанд тоглож гэр бүлдээ хайртай төлөв даруу эрийн дүрд чадварлаг тоглоод удсан Эба олон улсын тэмцээнээс медаль өвөрлөн ирсэн гэгддэг мисс Гантогоо нар аль эртний амрагууд гэнэ. Солонгост боловсрол эзэмшсэн гэх ч үнэн хэрэгтээ цэнгээний газрын ширээний үйлчлэгч хийж явсан Гантогоог одоогийн энэ их нэр алдарт хүрээгүй жаахан охин байхаас тэр , хоёрын харьцаа эхэлсэн аж. 2002 онд Камертон-чууд Солонгос улсыг зорьж тэнд амьдарч байгаа элэг нэгтнүүддээ өөрсдийн уран бүтээлийн тоглолтоо тавьсан. Гэр орон эцэг эхээсээ хол хүний газар яваа арван хэдхэн настай жаахан охин Гантогоо нэгэн найз монгол охины хамт Камөртон-ы тоглолтыг үзэхээр очжээ. Тоглолт дууссаны дараа бие хаа царай зүс сайтай өнөөх хоёр монгол охидыг Болд, Эба хоёр з,үгзэр явуулчихсангүй, бидэнд Солонгосын сонин содон юм үзүүлээч хэмээжээ. Ингээд тэд Этвон хэмээх шөнийн шоу цэнгээний хорооллоор зугаацаж багагүй наргисны эцэст Түндэмүний архан талд байрлах Камертон-чуудын буусан жижигхэн буудалд нь очсон цагаас мисс Гантогоо Эба нарын дотно харьцаа эхэлсэн аж. Түүнээс хойш өдийг хүртэл янаг амрагийн харьцаагаа таслаагүй хосууд хүн амьтны нүд чихнээс нуугдаж ихэвчлэн урд зүгийн орнуудад болзоо товлон уулздаг гэнэ.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button