Дээгий бриллиант бааранд нэгэн эмэгтэйг боож унаган аминд нь хүрэх дөхжээ

Залуу хосуудыг дэмжих зорилгоор CD-нийхээ облошконд шинэ байрны сугалаа хийж нэг ч гэсэн хосыг орох оронтой болгох буянтай үйлсэд хүчин зүтгэж яваа мань залуугийн хувийн амьдралын талаар тийм ч таатай мэдээлэл ард олонд хүрдэггүй. 13-р хорооллын унаган хүү Дээгий тус хорооллын East төвд байрлах Amnisa шөнийн клубт өдөр өнжихгүй морилж ууж идэж булуу нь халсан хойноо агсам согтуу тавьж чамгүй олон удаа эрүүлжүүлэхэд очсоныг тухайн дүүргийн эргүүлийн цагдаа нар хэлдэг. Нэг удаа бүр хоёр нохойтойгоо хамт хүргэгдэж ирсэн ч гэдэг. Бор дарс болох бүтэхгүй юманд хэзээний л автаж явдаг тэрээр саяхан Харанга-ын Лхагвасүрэнг гэрээс нь цагдаа нарт барьж өгснийг хүмүүс мэдэж байгаа. Өөрөө шүүх цагдаатай байнга орооцолдож явдаг болохоор өнөө хэддээ очков авах зорилгоор ингэсэн гэх авч мансууруулах бодисын хэргээр шалгагдаж байгаа Лхагвасүрэн Дэлгэрмөрөн нар хамсаатнууд, Дээгий үдшийн цагаар утаа сорж мансуурдаг хэмээн ойрын эх сурвалж нь хэлсэн. Эрүүл ухаанаа мансууруулах утаагаар балартуулж зугаацдаг Дэлгэрмөрөн саяхан хүний аминд хүрэх шахжээ. 19-р хороололд байрладаг Бриллиант шөнийн клубт ууж идээд халамцсан уу утаа сороод мансуурсан уу ямартаа ч эрүүл саруул ухаангүй орж ирээд хавь ойрын сандал ширээг татаж унагааж хүн амьтныг цохиж зодчих нь холгүй агсамнаж гарлаа. Хамгаалагч зөөгчид жирийн нэг хэний ч танихгүй эр ингэсэн бол аль хэдийнэ өргөж гаргаад шидчихсэн байгаа. Гэтэл монголдоо тодорхой хэмжээний нэр нөлөөтэй ард олны хайрлаж хүндэлж дууг нь сонсдог хүн учраас яаж ч чадалгүй ийн дураар нь дургүйлсэн аж. Галзуу хүн шиг аашилж байсан Дээгий тэнд наргиж явсан эртний танил бүсгүйгээ бүжгийн талбайн голд боож унагаад золтой л аминд нь хүрчихсэнгүй. Талбай дээр бүжиглэж байсан эмэгтэй дээр очиж хоөр гу рван үг солиут л шууд хүзүүг нь боожээ. Ойр хавьд нь байсан хүмүүс салгахын завдалгүй өнөөх охин нь ухаан алдан унасан аж. Ингээд тус баарны зөөгч хамгаалагчид нь аргагүйн эрхэнд Дэлгэрмөрөнг гаргаж цагдаа сэргийлэхээр түрий барьж байж сая нэг явуулсан гэнэ. Харин боолгож ухаан алдсан бүсгүйг сэргээж түргэн тусламж дуудах гэсэн боловч өнөөх эмэгтэй Дээгий бид хоёр эртний танилууд түргэн дуудах юм бол шүүх эмнэлэг энэ тэр гээд бөөн асуудал үүснэ. Тиймээс хэрэггүй би зүгээр хэмээн нигүүлсэнгүй сэтгэл гаргажээ.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button