Донж Төгөлдөрийг дуэльд дуудсан имидж мейкер бүсгүй дуучин Эрдэнэтунгалагийн чармай шалдан зургаар CD -г нь чимжээ

-Одоогоос хэдэн сарын өмнө Эрка надад хамтарч ажиллах санал тавьсан. Би ямар ч байсан уулзаад үзье, ямар нэгэн хүнийг стиль имиджийг өөрчлөхөд ганцхан би биш тухайн хүний хүчин чармайлт их хэрэгтэй байдаг. Тиймээс үнэхээр миний үгэнд ороод хэлсэн юмыг маань хийж чадах мөн өөрийн гадна төрхөндөө өөрчлөлт хийх хүсэл үнэхээр байгаа эсэхийг нь мэдье гэж бодсон. Ингээд бид хоёр уулзахад Эрка нарны шилээ толгой дээрээ тогтоочихсон, энэ бол хамгийн бүдүүлэг зүйл захын авгай нар л ингэдэг ш дээ. Ядахдаа л шилээ битгий ингэж тавь гээд л яриад эхэлсэн. Мань хүн чинь одоо 25 настай. Гэтэл брюкен өмд өмсөөд нарийхан өсгийтэй шөвх хоншоортой гутал өмсөөд нээх сонин боолт зүүчихсэн байсан. Би Эрка чи бид хоёр үүнээс л эхлэнэ, хоёулаа танайд очъё гээд шөнөжин ярьж суугаад зоригтойгоор ажлаа эхэлсэн. Би Эркагийн шкафан доторх бүх хувцсыг нь хаяулсан бүр дотуур хувцас, ээмэг зүүлт, үсний хавчаар боолтыг нь хүртэл. Шүүгээн дотор нь юу ч үлдээгүй хов хоосон болсон. Маргааш өглөөнөөс нь эхлээд бид хоёр арав хоног shopping хийж тэр чигээр нь шал өөр болгосон. Манай Эрка чинь эмэгтэй хүн болж„ төрснөөсөө хойш хоёр л удаа үсээ хараар будаж үзсэн байгаа юм чинь. Ингээд тэр хор будгийг нь гаргаж үсний өнгийг нь хүртэл өөрчилсөн. Нэг ёсондоо үсний үзүүрээс авахуулаад хөлийн хуруу хүртэл цогцоороо өөрчлөгдсөн гэж хэлж болно. Мэдээж би имидж мейкер тийм болохоор Эрка бол миний урласан шинэ хүн болж чадсан. Энэ нь ч хүмүүст хүрч байгаад сэтгэл хангалуун байлгүй яахав.

-Эрдэнэтунгалаг яагаад өөрийгов цогцоор нь өөрчилье гэж шийдсэн юм болоо. Хэр баргийн хүнээс гараад байхааргүй их зориг шүү?

-Эрка Баясаа эд нарын үед үсээ овоолоод торгоор дээл хийж өмсөөд дуулахад тэр нь хүнд хүрдэг байсан. Гэтэл нийгэм секунд дойл бүрээр урагшаа тэмүүлж хөгжиж байгаа. Хүмүүс зөвхөн гоё дуу сонсохоос гадна харж таашаал авч гоө сайхныг нь мэдрэхийг хүсч байна. Нөгөө талаар урлагийнхан бол массыг чирч манлайлж явдаг хүмүүс. Одоо урьдынх шигээ байгаад массд чирэгдэнэ үү гэхээс массыг урагшлуулахгүй юм байна гэдгийг Эрка мэдэрч чадсан. Тиймээс ч зоригтой хөдлөж чадаж байгаа. Дуун хээтэй нэгэн үеийнхэн гээд гарч ирж байна, эд нар нөгөө л нэг торго өмсч үсээ овоолсон Эркаг дуурайгаад байгаа, ингэж болохгүй ш дээ цаг үе шал өөр болчихоод байна.

-Эрдэнэтунгалаг та хоёр ямар хугацаатай ажиллах вэ? Дараа нь ямар дуучинтай хамтарч ажиллах төлөвлөгөө байна?

-Бид хоёр гэрээ биш дүрмийн дагуу хамтарч ажилладаг. Манай дүрэм 34 заалттай. Эрх үүрэг гэж ярихаас илүүтэйгээр тохиролцоон дээр ажилладаг. Би Эркагаас өмнө Ариунаа эгчтэй хамтарч ажилладаг байсан. Тийм эрч хүчтэй эмэгтэйтэй хамт ажилласнаараа би их олон зүйл сурч мэдсэн. Манай Ариунаа эгч чинь аймаар хурдтай ш дээ. Өглөө долоон цагт намайг босоход аль хэдийнэ босчихсон би дасгалдаа явлаа гээд мессеж явуулчихсан байх жишээтэй. Үнэхээр манай дуучид уран бүтээлчид Ариунаа эгч шиг байх юм бол монголын урлаг хэдхэн жилийн дотор шал өөр болно. Манай рок попынхон нэг үеэ бодвол харьцангуй мэдрэмжтэй гоё болчихсон. Харин сүүлд гарч ирж байгаа нийтийн дуучид стиль имиджийн тал дээр их учир дутагдалтай байгаа. Би саяхан Цэцэрлэг Гаваасүрэн гуай нарын тоглолтыг үзэж байтал Тамир Оюунцэцэг гээд гэр бүлийн хоёр дуучин дуулж байсан. Тэр хоёр үнэхээр сайхан хоолойтой чадварлаг дуучид. Гэтэл тайзан дээр Оюунцэцэг нь ямар ч тайралтгүй урт үсээ тэр чигээр нь задгай тавьчихсан зөвхөн царайгаа бөмбийтөл цагаанаар будчихсан хүзүү нүүр хоёр нь ялгарчихсан гарч ирсэн. Би мэргэжлийн хүн учраас үнэхээр өмнөөс нь нүүр улайж тайзны араар ороод би та хоёртой уулзмаар байна гэсэн чинь ямар салоны газраас явж байгаа юм гээд биднээс хэдэн цаас салгах гээд байна гэсэн харцаар над руу харж байсан. Тэгэхээр нь би та хоёроос мөнгө авахгүй ээ надтай уулзаад зөвлөгөө ав, ийм байж болохгүй гэж хэлээд утасны дугаараа өгсөн ярихгүй л байна ш дээ. Би тэдний төлөө тайзан дээр удаан амьдраасай тэр сайхан хоолойгоо олон хүнд хүргээсэй л гэж хүсч байна. Ер нь бол үнэхээр нүдэнд эвгүй харагдаад байгаа учраа олохгүй яваа нийтийн дуучидтай ажиллаж өөрчилмөөр санагдаж байгаа.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд тэр дундаа урлагийнхан гоо сайхны мэс ажилбар их хийлгэх болжээ. Дуучин Эрдэнэтунгалагийг хамраа өндөрлөсөн гэх юм. Хаана хийлгэсэн юм бэ?

-Эркагийн хувьд ердөөсөө ч тийм юм байхгүй. Нүүр будалт үс гэзгээ шал өөр болгочихоор хүмүүс тэгж хараад байгаа юм. Миний хувьд хүн дэлхий ертөнц дээр ганц л заяагдсан байдаг. Синди шиг уруул, хамартай болоод яах юм бэ, ганц заяасан тэр чигээрээ л байх хэрэгтэй. Эхээс төрснөөрөө байгаад зөвхөн өөрийн имиджийг бүрдүүлэх нь хамгаас чухал. Намхан хамар, онигор нүд нь тухайн хүний имиджийг бүрдүүлж болно шүү дээ.

-Урлагийнхны донж төрхийг тодорхойлж байдаг хүн бол яах аргагүй Донж төвийн Төгөлдөр та хоёр хэр харьцаатай байдаг вэ? Ер нь өөрийн чинь гол өрсөлдөгч гэвэл хэнийг хэлэх вэ?

-Би Төгөлдөрийг бүр эртнээс мэднэ л дээ. Эхнэрээр нь үсээ засуулж байгаад танилцсан юм. Яг тэр үед би 25-р суваг телевизэд нэвтрүүлэг хийдэг байсан юм. Чи нэвтрүүлгийнхээ шторкийг ингэж хийвэл зүгээр гээд хар нүдний шилний цаанаас аймаар аймаар санаа хэлж өгч байсан. Надад Төгөлдөрөөс авах зүйл их байсан. Тэр ч утгаараа би хүндэлж явдаг. Одоо бол гаргаж байгаа санаа хийж байгаа ажлыг нь хараад байхад тэр хүний хажууд өөрийгөө голохгүй байгаа. Ний нуугүй хэлэхэд Төгөлдөр одоо надаас айж байгаа. Миний ажиллаж байгаа хүмүүс ямар болж байгааг хараад надтай шударгаар өрсөлдөх биш харин ч өөрийн байр сууриа алдах вий гэсэн айдас мөн намайг дарамтлах гэсэн санаа агуулж надтай холбогдсон. Бид нэг салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бие биеэ ирэлж хурцалж байх хэрэгтэй. Гэтэд ийм өчүүхэн санаа гаргасанд би үнэхээр гайхсан л даа. Өрсөлдөгчийн тухайд гэвэл энэ чиглэлээр дагнаж ажилладаг хүн манайд ховор ш дээ. Тэгэхээр Төгөлдөр л юм уу даа.

-Нэг үөэ бодвол манай залуучууд охид үнэхээр гоё болчихжээ. Имидж мейкер хүний хувьд баяртай л байдаг байлгүй дээ?

-Одоогийн охид гоё болсон. Залуус ч ялгаагүй гадагшаа дотогшоо их явж юм үзэж нүд тайлж байна. Гэхдээ нөгөө талаар орчин үеийн стильтэй хувцас зохисон зохиогүй өмсөөд үсээ шараар будах бол стиль имиджээ бүрдүүлж байна гэсэн үг биш. Донжийг нь олж хамгийн гол чанартай зүйл хэрэглэх. Эмэгтэйчүүдийн хувьд шил, цүнх, гутал гурваа л зөв сонгох хэрэгтэй. Хэзээ ч битгий дуураймал фирмийн зүйл хэрэглээсэй гэж боддог. Аль болох жинхэнэ зүйл хэрэглэх хэрэгтэй. Одоо манайд 50 мянгын нүдний шил нэлээн үнэтэйд орно. Гэтэл энэ бол урд үйлдвэрлэсэн хуурамч брэндийн л юм байхгүй юу. Хэрэгтэй хэрэггүй есөн жорын юм цуглуулж байхаар ганц ориг юм авчих л даа. Нэг их гоё бүсгүй өөлөх юмгүй сайхан. Гэтэл хүнтэй хоол идчихээд 1500-гийн уруул өнгөлөгч гаргаад ирдэг. Энэ чинь л тухайн эмэгтэйн рейтингийг маш ихээр унагаж байдаг байхгүй юу. Бүр болохгүй бол нэг цалин дээрээ нэг уруулын өнгөлөгч авчих л даа. Тэгэхэд л болно шүү дээ.Эмэгтэй хүн ямагт өөрийгөө үнэтэй байлгаж үнэлж байх хэрэгтэй. Энэ юунаас эхлэх вэ гэвэл өөртөө мөнгө хайрлахгүй зарж байхаас эхэлнэ.

-Өөрийн чинь хувьд гоо сайхны бүтээгдэхүүн бас цүнх шил чинь ямар брендийх вэ?

-Миний косметик Lorel. Би гоо сайхны бүтээгдэхүүнээ нэг л газраас авдаг. Lorel-ийг хэрэглээд удаж байна. Цүнх шилний тухайд бол chanel, XL-ийг сонгодог. Би нүдний шилний хоббитой шилээр гангарах дуртай. Өөрийн шилнийхээ тоог нэг гарганаа овоо юм байгаа шүү.

-Брэндийн бүтээгдэхүүн их өндөр үнэтэй. Өөрөө тэгэхээр тийм баян эмэгтэй юу?

-Би яг үүнийг чинь л яриад байгаа юм. Би тийм хахаж цадсан баян хүн биш. Гэхдээ би өөртөө мөнгө хайрлахгүй зарцуулж чаддаг, өөрийгөө үнэлдэг эмэгтэй.

-Эрдэнэтунгалагийн CD гарах гэж байгаа. Өөрөө энэ цомгийн облошкон дээр ажилласан уу. Ямар өнгө аястай байгаа вэ?

-Эркагийн CD-ний номны зурган дээр ажиллаж байгаа. Энэ цомог уянгалаг сайхан дуунаас гадна Эркагийн эхээс төрсөн чигээрээ авахуулсан зурагтай номноос бүрдэж байгаа.

-Юу гэсэн үг вэ? Эрдэнэтунгалаг чармай нүцгэн зурагтай CD гаргана гэсэн үг үү?

-Тийм ээ. Хүмүүс гайхах байх л даа. Гэхдээ хүүхэд гаргасныхаа дараа эмэгтэй хүн жинхэнэ гоо үзэсгэлэнгээ олдог. Тэр ч утгаараа дуучин Эрдэнэтунгалаг зоригтойгоор нүцгэлсэн.

-Энэ таны санаа юу?

-Манай Эрка чинь үнэхээр зоригтой шийдэмгий эмэгтэй л дээ. Би анх энэ саналыг хэлэхдээ юу гэж хүлээж авах бол гэж их эмээж байсан. Гэтэл манай хүн үүнийг өөр өнцгөөс нь харж мэдэрч чадсан. Тэгээд ч зөвшөөрч бид хоёр шийдсэн дээ.

-Зохиолын дуучин бүсгүй нүцгэн зурагтай CD гаргана гэдэг хэний ч төсөөлөөгүй зүйл. Үүнийг нийгэм хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа юу?

-Имидж мейкер хүн хэзээ ч хүний төсөөлж бодож байсан юмыг бодох ёсгүй. Тэгэх юм бол имидж мейкер гэж яваад яахын. Хэний ч санаагүй мөртлөө гоё сайхан зүйлийг хийж байх нь миний ажил. Хүмүүст энэ таалагдана гэдэгт би итгэлтэй байгаа. Гэхдээ нүцгэлнэ гэхээр садар самуун ч гэдэг юм уу хүнд таалагдахгүй зүйл энд байхгүй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг эндээс харах болно.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button