Д.Бадраа агсны ах Д.Зоригт төрийн өмчит уул уурхайн шинэ аж ахуйн нэгжийн захирал болжээ

Ц.Түмэнгэрэлийг хүний амь хохироосон хэргээс нь гадна Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ных нь хэрэгт бас шалгаж байгаа учир ийнхүү удаашраад байгаа гэлцдэг. Гэхдээ уг хэргийг шийдэхгүй удаашруулж байгаад дарах магадлал өндөр байгаа тухай ч дээдсийн хүрээлэлд яригдаж байна. Хичнээн тийм хүсэл байлаа ч ийм том хэргийг чимээгүй дарахад үнэхээр хэцүү гэдэг нь мэдээж билээ. Д.Бадраа агсны ах Д.Зоригт нь МАСЗХ-ны идэвхтэй гишүүдийн нэг. ҮХЯ-нд газрын даргын алба хашиж байсан. Буян Жагаа ҮХ-ны сайд байхдаа Д.Зоригтыг хоёр ч удаа халах шахсан гэдэг. Гэвч сайдын нүд, шүднээс бултсаар тэсч үлдэж чадсан аж. Ойрмогхон Д.Зоригт нэгэн шинэхэн төрийн өмчит компанийн захирал болсон сурагтай. Уг компани нь өнгөрсөн намар Засгийн газрын тогтоол гарч байгуулагдахаар болоод байсан юм. Уул уурхай, ашигт малтмалын лиценз, түүнийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй компани байх ёстой байлаа. Тэр үед ҮХ-ны сайд Б.Жаргалсайхан ийм компани байгуулж эрх мэдлийг минь хязгаарлах нь гээд тааламж муутай байж. Тэгээд ч уг шийдвэрийг Жагааг байхгүй хойгуур гаргасан байдаг. Түүнийг огцруулснаар уг аж ахуйн нэгжийг байгуулах ажил хурдавчлан хэрэгжсэн гэнэ. Д.Зоригтод шинэ аж ахуйн нэгжийг өгч байгаа нь бялуу хүртээж байгаа явдал гэх шум ч дэгдэж эхлээд байна. Мөн учир мэдэх хүрээнийхний шивгэнэлдэж байгаагаас үзвэл Ц.Түмэнгэрэлийг өдөр шөнө, өглөө үдэшгүй дагадаг байсан ЗТАЖ-ын дэд сайд Г.Шийлэгдамба Санхүүгийн зохицуулах хорооны ажилтан Ганбаяр нар уг хэрэгт холбоотой ч шалгагдахгүй байгаа бололтой. СЗХ-ны ажилтан Ганбаяр нь Ц.Түмэнгэрэлтэй хэд хэдэн объектыг хамтарч эзэмшдэг байсан төдийгүй хэрэг гардаг өглөө түүнийг ТӨХ-ны үүдэн дээр аваачсан гэдэг.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button