Өмнөговь аймгийн Засаг дарга М.Ядмаа Газрын баялаг, ашигт малтмал ихтэй учраас улс төржих явдал их

Үүнийг Өмнөговь, Баян-Өлгий, Хэнтий аймгуудад үө үе ширүүсэн байнга өрнөж байдаг улстөрийн халуурлаас харж болно. Өмнөговьд гэхэд л 2005 оны зунаас улстөрийн халуурал эхэлсэн. Орон нутгийн сонгуульд МАХН ялсан ч, Тавантолгой ХК-ийн нүүрсийг хэрхэн олборлож, хаашаа гаргах гэдгээс эхлээд зөрчилдөж засаг даргаа унаган хямарсан. Энэ хямрал одоо ч үргэлжилсээр. Харин Хэнтий аймагт ардчиллынхан олонхи болж Ц.Жаргал засаг дарга болсноос хойш бас л улстөрийн халуурал газар авсан. Ц.Жаргалыг ухаж төнхөн байнга ховын бичиг илгээн шалгуулдаг байснаа, Хэрлэнгийн хөдөө арлын орчимд хужаа нарт хайгуулын лиценз олгосон асуудлыг сөхөн гаргаж ирж билээ. Энэ асуудал дээр нөгөө хонь, чоно нийлсэн үзэгдэл илт харагддаг. Хэнтий аймгийн МоАХ-ныхон, МЧАХ-ны тэргүүн Г.Баасан ажаа, МАХН-аас УИХ-д сууж буй аварга Б.Бат-Эрдэнэ нар уг асуудлыг улстөржүүлж Баатар болохыг хүсэцгээсэн. Тийн явсаар засаг дарга Ц.Жаргал болон Дэлгэрхаан сумын засаг даргыг авилгаар жип авч унасан хэмээн буруутган лицензийг нь хүчингүй болгуулж аваад амарсан. Энд өгүүлсэн асуудлуудаар Өмнөговийн засаг дарга М.Ядмаа, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Жаргал нартай ярилцлаа.

-Танай аймаг хамгийн их улстөрждөг аймгийн нэг. Одоо хэр улстөржиж байна вэ?

– Манай Өмнөговь аймаг хамгийн их улстөржсөн аймгийн тоонд ороод байгаа. Анх 2005 оноос улстөрийн байдал хурцдаж, ард иргэдийн дунд хоёр хуваагдмал байдал үүссэн. AH, MAXH гэсэн хоёр хуваагдмал уур амьсгал бий болсон. Үүнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд намчирхах, улстөржих асуудлын гол нь намын аппаратын хүмүүс, аймгийн удирдлагуудтай холбогдож байдаг юм. Манай аймаг хүн цөөтэй учраас ямар нэг асуудал гарлаа гэхэд тэр нь өдөртөө шахуу бүх сум иргэддээ хүрчихдэг. Тийм учраас ялангуяа манай намын чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн амнаас ямар асуудал гарав гэдэг нь бүх хүмүүсийн чихэнд хүрдэг учраас улстөржсөн байдал газар авч байгаа. Үүнтэй бид тэмцэж, улстөржих асуудлыг халж аль болох аймаг орныхоо эрх ашгийн төлөө нэгдэж хамтарч ажиллах хэрэгтэйг ойлгож байна. Хоёр тал болоод үзээд байх юм бол эцсийн эцэст аймаг, орон нутгийн хөгжил ард иргэдийн амьдралд хохирол учруулна. Миний хувьд аль нэг талыг барьж улстөржиж явдаггүй, төвийг сахисан байр суурьтай хүн.

-Таныг аймгийн Засаг даргын албанаас чөлөө хүссэн гэдэг. Энэ нь элдэв дарамт, шахалттай холбоотой юу?

-Чөлөө хүссэн асуудал уу. Миний биеийн байдал өнгөрсөн оны сүүлчээр нэлээд муудсан. Зүрх, бөөр, элэг цөс өвдсөн. Ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй. Тэр дундаа манай МАХН-аас. Сонин хэвлэл дээр миний хийж байгаа хийж чадахгүй байгаа ажлын талаар янз бүрийн санал шүүмжлэл гаргадаг. Шүүмжлэлийг байх өстой асуудал гэж үздэг.

-Танай аймгийн улстөржих шалтаг шалтгаан нь Тавантолгой ХК-иас л болдог гэж ойлгодог л доо?

-Газрын баялаг, ашигт малтмал ихтэй аймаг учраас тэр чиг рүү, тэр үйл ажиллагаанаас болж улстөржих явдал их байгаа. Үүнийг үгүйсгэхгүй.

-Тавантолгой ХК-ийн 51 хувь нь танай аймгийн мэдлийнх. Ер нь тус компанийн олборлож буй нүүрс хэд байхаас хамаарч улстөрждөг байх. Одоо өр нь Тавантолгойн нүүрсийг хэдэн ам.доллараар борлуулж байна вэ?

-Тийм л дээ. Нүүрсний үнэ чухал. Одоо бол нэг тонн нүүрсийг газар дээрээс нь 15 ам.доллараар өгч байна. Түрүүнд нь 8.6 ам.доллараар өгдөг байсан. Энэ он гармагц бид үнийн өөрчлөлт хийгээд нэг тонныг нь 15 ам.доллараар Хятад руу экспортолж байгаа. Тээврийн асуудлыг нүүрс гаргаж байгаа хоёр компани өөрсдөө зохицуулдаг. Нэг нь Тавантолгой транс компани.

-Хаваржилт хэр байна вэ?

-Хаваржилт сайхан байгаа. Гурван cap гараад нийт нутгаараа бороо орсон. Дараа нь цас орсон. Тэгэхдээ одоо хайлаад дуусчихсан. Нэг сая 200 мянган мал хаваржиж байгаа. 450 мянган төл хүлээж авна. Өнөөдрийн байдлаар 10 мянган хонь ямаа голцуу төллөөд байна. Төлийн хорогдолгүй

хаваржилт тохитой сайхан байна.

-Танай дулааны станц үйл ажиллагаа нь доголддог. Энэ өвөл яав?

-Энэ өвөл дулааны станц найдвартай сайн ажилласан. Цөөн цагаар зогсолт хийсэн. Техник технологийн саатал биш. Аваар ослоос болсон. Бусад үед нь халаалт, цахилгаан жигд байсан. Өнгөрсөн жилийн сүүлчээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагт хүсэлт тавиад тодорхой хэмжээний тоног төхөөрөмж оруулж ирэн эвдрээд буй гол гол тоног төхөөрөмжийг сольсон. Энэ үндсэн дээр станцын үйл ажиллагаа ноцтой доголдсонгүй.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button