УИХ-ын гишүүн З.Энхболд 20,000 долларын үнэтэй үзгэн камераар УИХ-ын чуулганы хуралдааныг бичиж авдаг гэнэ

Урвах шарвах хэлсэн үг хийсэн үйлдлээсээ няцах гээд алийг хэлж чадах вэ. Тэр тусмаа улс төрийн амьдрал, улс төрчид бол бүр хэцүү. УИХ-д нэг үе хүч үзэж байсан Д.Мөрөн АН-ын үед Зоригийн хэрэг илрэхгүй харин би сонгогдох юм бол долоо хоноод л илрүүлнэ гэж сонгогчдынхоо өмнө бүлт үсрээд дараа нь бөөн хэл ам дэгдмэгц мань эр би тэгж хэлэдгүй гэж гүрийж үзсэн. Эцэст нь тэр бичлэг Eigle TҮ-ээр гарч ёстой Чимид гуайн хэлдгээр нүдээр үзэж байж л итгэсэн дээ. Тийм болохоор өөрийн тэр тусмаа өрөөлийн хийсэн хэлсэн бүхнийг баримтжуулах нь улстөрчдөд их чухал бололтой. Юмыг баттай баараггүй болгох нь хашир улстөрчийн зан. Тийм улс төрчийн нэг эрхэм гишүүн Занданхүүгийн Энхболд гэнэ. Улс төрийн нугачаанд унаж босож явсам мань эр нилээд юм үзсэн. Тиймээс ч аливаа зүйлээ баримтжуулах гэдэг зантай болсон байж магадгүй. Мань эрд нэгэн үзэг байдаг гэнэ. Эрхэм гишүүнд үзэг бол их байдаг нь мэдээж ч тэр бол их онцгой үзэг гэнэ. Яг үнэндээ үзэг бус Америкийн холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газрынхны тусгай ажиллагаандаа хэрэглэдэг өндөр мэдрэмжтэй нууц камертай тагнуулын багаж гэнэ. Уг камер нь үзэгнийхээ толгойд суусан байдаг бөгөөд маш нарийвчлалтайгаар бичлэг хийх зураг дарах чадалтай аж. Ингэхлээр мань эр УИХ-ын чуулганы хуралдааны шаардлагатай гэсэн хэсгийг бичээд авчих боломжтой бололтой. Хэрэв тэгдэг юм гэхэд хэн ч түүнийг амзаарахгүй агаад ердөө л юм бичиж байна гэж харах байх. Ер нь иймэрхүү бэлтгэлтэй байхгүй бол одоо ч цаг аюултай болж. Дээр нь өрсөлдөгч нам нь дээлийг нь нөмрүүлнэ гэж занаад байгаа. Тийм болохооор дараа нь хэрэг болно гэж үзсэн юмаа бичээд юм уу зургийг нь дарчихаад байхад гэмгүй. Ер нь З.Энхболд гишүүнийг хашир нь дэндсэн нэгэн гэдэг. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийлгэх, ярилцлага өгөх үедээ өөрийнхөө яриаг тусгай диктафоноор давхар бичиж авдаг гэсэн. Ердөө юмыг яаж мэдэх вэ гэж. Дараа нь иймээ тиймээ юм болбол би тэгж хэлээгүй шүү дээ хэмээн баримттай сууна гэдэг бол уг нь хашир хүний л санаа.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button