Бан Ги Мун Багдадад гэнэтийн айлчлал хийв

Энэ тухай Аль-Ирак суваг засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Ноён Бан Ги Мун Ерөнхий сайд Нури аль-Маликитэй Багдадын ногоон бүс хэмээн нэрлэгдсэн гадаад орны Элчин сайдын яам, Засгийн газрын байгууллага байдаг тусгай хамгаалалттай бүсэд уулзжээ. Энэ нь ноён Бан Ги Муны шинэ албан тушаалд сонгогдсоныхоо дараа Иракт хийж байгаа анхны айлчлал юм.

(Өнөөдрийн монгол 55/476)

Д.Даваа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button