NBA-гийн од Рон Артест Би нисдэг Жорданы хавиргыг хугалсандаа харамсдаг

Чухам түүний гарт домогт Нисдэг Жордан өртөж хавиргаа хугалуулж байлаа. Тэр байтугай Рон артест үзэгчид рүү дайрч зодоон гаргаж байсан нэгэн.

-2001 онд чи домогт Майкл Жорданы хавиргыг хугалсан. Юу болсон юм бэ?

-NBA-ийн маш олон сагсчид ядуусын хороололд төрж өссөн, тэнд дандаа л зодоон гарч байдаг би ч оролцож байсан. зарим хороололд бүр жинхэнэ дайн болдог юм шүү дээ. Майклыг би гэмтээсэн нь үнэн. Түүндээ их харамсдаг. Хэрэв жордан гэмтээгүй бол NBA-д удаан тоглох байсан байх. Тэгэхэд би залуухан дөнгөж 22 хүрч байлаа. Бидний тоглолт их ширүүн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болсон л доо.

-Тэмцээний үеэр та өрсөлдөгчөө өдөж сэдэг нь таны зуршил уу?

-Заримдаа л дтэгдэг. Ер нь бол өрсөлдөгчийг өдсөн үйлдлийн хариуг нь барьдаг гэхэд болно. Сагсчид ерөөсөө бие биенээ их өддөг, зарим нь бүр дэндүү чалчдаг юм.

-2007 онд та Детройтод үзэгчид рүү яагаад дайрч зодоон гаргасан юм бэ?

-Шар айрагны лааз шидсэн үзэгч өөрөө л буруутай. Би үнэхээр тэсээгүй юм. Тэр нөхөр өөрөө л гайг дуудсан шүү дээ.

-Хэрэв өөр үзэгч тан руу ийм оролдлого дахин хийвэл та бас л зодох уу?

-Үгүй, би тэсээд л өнгөрнө.

-Яагаад?

-Детройтын тэр этгээдээс болж би 73 тоглолтод орох эрхээ хасуулсан. Цалингаа ч алдсан. Намайг даанч харгис шийтгэсэн юм даа. Хамгийн гол нь бидэн шиг ядуусын хороололд төрж өссөн нийгмийн доод давхаргаас гаралтай сагсан бөмбөгчдийг айлгах-ын тулд хянаж байх, гэж намайг тэгж хатуу шийтгэсэн гэж боддог. Тийм учраас би өдөөн хатгалгад дахин автахгүйг хичээх болно.

-Таныг авъяаслаг тоглогч бус зодоонч гэсэн ойлголтыг та юу гэж үзэх вэ?

-Хүмүүс намайг юу гэж дүгнэх нь хамаагүй.

-NBA-ийн сагсчдын гудамжны шинжийг арилгаж чадах болов уу?

-Тэгвэл NBA маш олон шилдэг тоглогчдоо л алдана гэсэн үг. Тийм учраас өө сэвгүй цэвэрхэн лиг бүрдүүлнэ гэдэг амаргүй.

-Та 201 см өндөр, 118 кг жинтэй. Бие бялдар хүч бяраараа NBA хүчирхэгт орно?

-Би штанга өргөх дуртай. Бас шидэлтийн дасгал их хийж усан спортоор хичээллэдэг. Одоо бүр боксоор оролдоод эхэлсэн. NBA-r орхисныхоо дараа боксчин ч болж магадгүй. Аавыг минь залуу байхад домогт боксчин Мохамед Алигийн дасгалжуулагч А.Данди бокст оруулах гэж их ятгадаг байсан юм. Ер нь намайг мэргэжлийн бокст орвол гайхах хэрэггүй.

-Бокс тогловол та амжилт олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм уу?

-Ямар ч гэсэн сагсны талбай дээрхээс л хавьгүй амар. Жингээ жаахан нэмэхэд л би бэлэн болчихно. Хэрвээ ихээхэн мөнгө амлавал би тоглоно. Ялахын тулд өөрөөсөө хамаарах бүхнээ хийнэ.

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button