Уруул хагарвал луувангийн шүүс аарцтай хольж түрх

Дараа нь тослог ихтэй тос түрхээд хуруугаараа жигд тараарай. Хэрвээ уруул хагарсан бол хоол идсэнийхээ дараа зөгийн балыг гахайн дотор өөхтэй 21-ийн харьцаатай хольж түрх.

Луувангийн шүүсийг аарцтай хольж үе үе уруулдаа түрхэн уруул хатахаас сэргийлж болно. Шинэхэн аарц цайны нэг халбагыг авч, цайны нэг халбага луувангийн шүүстэй холино. Энэ маскаа уруулдаа 10 минут хэртэй байлгаад буцалсан усанд норгосон хөвөнгөөр арчиж авна.

Хэт их хагарсан уруулд улаан буудайн хивэгний уусмадп, норгосон амны цаас тавьдаг. Уусмалыг хийхдээ нэг аяга усанд цайны нэг халбага хивэг хийж буцалгана. Таван минут тутамд амны цаасаа солих хэрэгтэй. Ийм маягаар эмчилгээг 30 минут үргэлжлүүлнэ. Yүний дараа уруулдаа зөөлрүүлэх тусгай тос түрхээрэй.

Өглөөний сонин 56 /121/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button