ХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл 50400 ам.доллараар авсан байрныхаа мөнгийг төлөхгүй луу унжиж байна

Одоогоос зургаан жилийн өмнө С.Дэмбэрэл захирал дүү Т.Ганболдтойгоо нийлэн Их соёмбо компаниас дөрвөн өрөө байр авсан хэдий ч төлбөрийнхөө хагасыг өгөлгүй луу унжсаар өдийг хүрчээ. Тус компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэрбээр компанийн захиралтай БЗД-ийн зургаадугаар хороо, Бөхийн өргөөний урд байрлах 11 айлын орон сууцны дөрвөн давхарын дөрвөн өрөө байрыг 50400 доллараар худалдан авахаар гэрээ хийж тохиролцоонд хүрсэн юм байх. Гэрээнд заасны дагуу эхний ээлжинд барилгын үнийн тавин хувь болох 25200 ам.долларыг урьдчилгаа болгон төлсөн байна. Харин барилгыг ашиглалтад орсны дараагаар төлөх ёстой байсан үлдсэн төлбөрөө өнөөг хүртэл өгөлгүй луу унжсаар яваа аж. Уг нь бол С.Дэмбэрэл дарга Их соёмбо компанийн захирал Б.Төмөрбаатартай их сургуульд нэг ангид сурч байсан найзууд гэнэ. Гэвч өнөөгийн хүн чанар нь хөлийн уландаа болсон цагт найз гэдэг үг жинхэнэ утгаараа хэрэглэгдэхээ больсны тод жишээ энэ биз ээ. Барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэг м.кв-ыг 450 ам доллараар бодож барилгаа зардаг бол Б.Төмөрбаатар С.Дэмбэрэл даргад ангийн найзаа хэмээн м.квыг нь 400 ам.доллар болгон хямдруулж өгчээ. Харин энэ бэлэгнийх нь хариуд С.Дэмбэрэл дарга үлдсэн төлбөрөө өгөлгүй бүтэн зургаан жил болж байгаа аж. Хамт гэрээ хийж гарын үсэг зурсан болохоор дүү Т.Ганболд руу нь ярихаар тэр байранд чинь би суугаагүй биз дээ, С.Дэмбэрэл ахаас мөнгөө ав гэдэг ажээ. Их сургуулийн хоёр найзынх нэг байранд өөд өөдөөсөө харсан хаалганд байдаг хөршүүд учир өглөө болгон С.Дэмбэрэл захирал ангийнхаа хүүхдээс бултаж шатаар дээш доош гүйдэг хэцүү ажилтай болоод байгаа гэнэ. Зургаан жилийн турш олон сая төгрөгөөр хохироож байгаа С.Дэмбэрэлийг ч тус компанийн өмгөөлөгч БЗД-ийн шүүхэд өргөдөл өгөөд байгаа гэнэ. Тэд гэрээ хийснийхээ дагуу төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,3 хувийн алдангаа тооцохоор шийджээ. Олон жилийи хур өртэй явсан С.Дэмбэрэл захиралаас нилээд хэдэн төгрөгийг нэхэмжлэх бололтой.

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button