Казиногийн нууц ноёнтон Дагваа аварга биш биз?

Казино байгуулах асуудал зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа юм биш гэдгийг бүгд л мэднэ. Казиногийн асуудлаас болж парламентийн гишүүдээ шоронд илгээж байсан түүх ч бидэнд бий. Бооцоот тоглоомын газрууд нэртэй мөнгө угаагчид нэг хэсэгтээ л манай урлаг соёл, улс төрч бизнесменүүдийн мөнгийг ил далд хүүлээд амжсан. Олон айлын амьдрал дээсэн дөрөөн дээр ирж, мөрийтэй тоглоомонд хорхойссон залуучууд халаасаа сэгсэрч, гудманд гарах хэмжээндээ хүртэл хоосорсныг хэн ч мэдэхгүй. Ашгүй нэг төр төмөр нүүрээ харуулж Монголд төлбөрт таавар, бооцоот тоглоомын газрууд үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт алга гэдэг, үүднээс бараг л хүчээр шахуу бооцоот тоглоомын газруудын үүд хаалгыг нь барьсан. Ингэж чадсанаараа ч нэлээд олон өрхийг дампуурлын ирмэгээс татаж гаргасан гэж хэлж болно. Гэсэн ч өнөөдөр ил далд тоглоомын газрууд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэх мэдээлэл ч байдаг. Бооцоот тоглоомын газруудаас болж нийгэмд багагүй сөрөг үр дагавар гарсан нь үнэн. Тэгвэл казино байгуулснаар гадныхны мөнгийг даллан дуудаж, хүний нутагт очиж байгаа хэдийгээ бараад байлгүй, эндээ суугаад тэдний мөнгийг саагаад байж болно. Тэгээд ч гаднаас ирэх жуулчид, тоглоомчдыг дагаад үйлдвэрлэл үйлчилгээ өргөжин тэлнэ гэдэг. Хэдийгээр энэ бодох ёстой асуудлын нэг ч бид казиногоос ашиг олтлоо л хол биз дээ. Харин түүний оронд сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдгийн үлгэрээр Их хааныхаа нэрээр хөшөө дурсгал, дэлхийд гайхагдах хэмжээний цогцолбор босгочихоод түүнийгээ тойруулаад ёстой нөгөө жуулчдыг татах үйлчилгээгээ явуулж байвал арай илүү онож ч болох юм. Өнөөдөр хууль нь батлагдаагүй байгаа казинод аль хэдийн эзэн суучихаад байгаа хаа холын Америк, Австралийн баячуудад монголын өргөн уудам нутаг, газрын доорх баялаг нь тоглоомын ширээн дээр харагдсан бололтой. Тэд бүр хаана казино барихаа хүртэл товлочихсон хүлээж байгаа сурагтай. Өөрсдийн ашиг сонирхлын үүднээс хуулийг хэлэлцэж батлуулъя гэвэл ярилцсан болоод л кноп дарчихдаг амбиц гишүүдийн дийлэнхид нь бий. Тийм ч учраас казиногийн тухай хууль хаврын чуулганаар батлагдах магадлал өндөр байгаа. Үнэндээ казиногийн хуулийн төслийг өргөн барьсан нэр бүхий гишүүдийн цаана гадны орны тэргүүн баячууд ч бий гэх юм билээ. Харин сүүлийн үед сонсох нь ээ казиногийн хууль батлагдчихвал Айдсын даваанд байрласан Морин нуур-т казино барих гэнэ гэсэн яриа чих дэлсэв. Их аварга Дагвадорж өөрийн спорт цогцолбор, зочид буудал, амралтын газраа Айдсын даваанд барих юм гэнэ гэсэн яриа жил гаруйн өмнө, төмөр хашаа татаж эхлэх тэр үеэс л яригдаж байсан. Хэрвээ казино Айдсын даваанд Морин нуур-т баригдвал их аварга маань Казиногийн нууц ноёнтон болж таарах нь ээ гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна. Олны үг ортой л гэдэгдээ

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button