Сант Марал-ын Л.Сумати Монголын анхны еврейн нийгэмлэгийг байгууллаа

2006 оны зун Москвад байгуулагдсан Евро Азийн Жүүдийн Чуулган гэдгийн хуралд Л.Сумати оролцож ирээд энэхүү байгууллагыг бий болгосон байна. Уг хуралд оролцож байхдаа тэрбээр өөрийгөө Монголын цорын ганц еврей хүн хэмээн тооцож байсан бол дараахан нь, Монголд өөрөөс нь ондоо еврей хүн цөөн боловч бийг олж мэдээд энэ байгууллагыг үүсгэсэн гэнэ. Л.Суматигийн аав, хэлбичгийн нэртэй эрдэмтэн Лувсандэндэв 50-иад оны сүүлээр Ленинградад сурч байхдаа Оросын еврей бүсгүйтэй танилцаж гэр бүл болжээ. Л.Суматигийн ээж Латвид төрсөн боловч уг гарвалаараа Беларусийн еврей аж. Хувьсгалаас өмнө Монголд еврей хүмүүс цөөнгүй байсны үр удам эдүгээ бидний дунд амьдарч байж болох ч чухам хэн бэ гэдэг нь тодорхойгүй. харин яахын аргагүй еврей цустай гэдгээ албан ёсоор зарлаж байгаа анхны монгол хүн нь ийнхүү Л.Сумати болж байна. JTA хэмээх еврейн байгууллагын вэб сайтад утсаар өгсөн ярилцлагадаа тэрбээр Дэлхий даяар байдаг тогтсон хэв маягийн еврейн байгууллагатай манайх адилгүй. Еврейчүүдэд талтай ханддаг Монголын иргэдийн холимог маягийн байгууллага юм гэжээ. Монгол Жүүдийн Хамтын ажиллагаа байгууллага юуны түрүүнд мэдээллийн вэбсайттай болохоор ажиллаж байна.Еврейчүүд болон Израиль орны талаарх мэдээллийг энэ вэбсайтаас манайхан монгол хэл дээрээ үзэж болно гэж Л.Сумати ярьжээ. Амжиргаа хөөж манайхны зүтгэдэг гол газруудын нэг нь Израиль орон билээ. Монголын иргэд Израильд саяхан болтол визгүй зорчдог байсан боловч хэтэрхий олноор очиж хууль бусаар амьдардаг болсноос тэндэхийн эрх баригчид манайхны хувьд визийн журам тогтоосон юм. Израилиас манайд жуулчид нэлээд ирдэг бөгөөд суурин амьдардаг Израилийн иргэд ч мэр сэр бий. Монголд хамгийн үнэтэй, орлоготой гэрэл зурагчин З.Розэнбэрг Израилийн иргэн бол, хими цэвэрлэгээний Метро Экслресс сүлжээний эзэд нь мөн израильчууд гэнэ. Сонирхолтой нь 1992 онд МУИС-ийн сэтгүүлийн ангийн хэсэг оюутан нийлж анхны Монгол-Израилийн нийгэмлэг-ийг байгуулахад, 1921 онд Барон Унгерний цэрэгт толгой дараалан хядуулсан тэр үеийн Хүрээний суугуул еврейчүүдийн дурсгалд зориулж хөшөө босгох санаачилга гарч байсан билээ.

Б.Бат-Амгалан

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button