Монгол Улсын газар тариалангийн район тэр чигээрээ Цагаан ноёны мэдэлд

Хамгийн эхлээд Увс аймгийн Баруунтурууныг хувьдаа авч, дараа нь Төв аймгийн нэг аж ахуйг мэдэлдээ оруулж эцэст нь Ингэт толгойг хүнтэй малтай газартай үндэстэй худалдан авчээ. Ингэт толгой хэмээх нүнжигтэй газар түүхэндээ үр тариа алдаж шатаж үзээгүй өнтэй нар хур тэгш нутаг гэлцдэг. Хүн ам олонтой томоохон суурин болж, зах зээлийи хүнд үед ч тарж бутраагүй нэг тогоондоо тариа ногоогоо тарьсаар Сангийн Аж ахуй гэдэг нэртэйгээ өнөөдрийг хүрсэн ганц газар. Эрхэм гишүүн түүнийг авч ард иргэд нь ч мөнгөтэй хүн авлаа ашгүй хэмээн ханцуйдаа залбирч хувь заяагаа Бурханд биш Батаад даатган амьдрал дээшилнэ хэмээн баярлаж сууна. Шинэхэн эзнээ Цагаан ноён хэмээн өргөмжилж мэдэхгүй ээ, манайхан л тэгж нэрлэдэг юм, хотоос л сураг гарсан нэр шүү дээ гэцгээнэ. Гэтэл Цагаан ноён маань анх удаа эзэмшил эдлэн газартаа айлчлах гэж яваад ийнхүү бөөн фактанд унаж өдгөө тэр ер нь надад зохихгүй газар байна гэж ихээхэн сэжиглэж байгаа сурагтай. Хөтөлд байдаг түүний дүү Батсайхан ч гэсэн том компанитай газар эдэлбэртэй гэх. Хэд хэдэн томоохон Сангийн аж ахуйтай тэдний мэдэлд Номгон, Бэлэндалай зэрэг том аж ахуйнууд ч орох сурагтай гэнэ. Тийм бол Монгол улсын газар тариалангийн район тэр чигээрээ ах дүү Ц.Бат нуудын гараар орох нь, монгол гурил хямдрах болов уу эсвэл! Хамгийн сонин юм гэвэл Батаа гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ийм тийм Сангийн аж ахуйтай гэж тоочсон болов уу гэдэг л байна. Сангийн гэдэг үг мэдээж таарахгүй л дээ

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button