Монгол охидуудыг порно кинонд тоглуулдаг бүлэглэлийг цагдаагийнхан илрүүллээ

Монголын хацар гоо охидын тоглосон порно сайтууд Азид төдийгүй дэлхийн олон орнуудад цацагдах болсон. Эзэн Чингисээр овоглосон энэ сурталчилгаа гадныхны сонирхлыг татдагаас монгол охидуудаар бизнес хийгчид олширчээ. Ялангуяа жуулчин гэх халхавчин дор сүүлийн үед Солонгосоос порно киноны зураг авалтын мэргэжлийн багууд ирж, ажиллах болсныг саяхан Баянгол дүүргийн цагдаагийнхам илрүүлэн шалгаж эхэлжээ. Тэд иргэдийн мэдээллийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрыг шалгахад өрөөнүүдийг порно кино зураг авалтын зориулалтаар иж бүрэн тохижуулсан байсан гэнэ. Одоогоор 3-4 хүнийг энэ хэрэгт холбогдуулан тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.

Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар нэг охиныг нэг кинонд 100-150 ам.доллараар тоглуулдаг байжээ. Ганц нэг мэргэжлийн охидуудыг эс тооцвол тэдний ихэнх нь оюутнууд байдаг бөгөөд гадаа биеэ үнэлж зогсохоор нэг кинонд тоглоод гайгүйхэн хөлс авахыг илүүд үзсэн аж. Хамгийн эмгэнэлтэй нь кинонд тоглосон зарим нэгэн охидууд хар тамхи хэрэглэсэн байхыг ч цагдаагийнхан үгүйсгэхгүй байна. Тэд кинонд тоглохоор дээрхи студид сайн дураараа ирдэг байсан гэх бөгөөд солонгосууд монгол охидын тоглосон порно киног нугагтаа аваачин борлуулдаг байсан бололтой. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дөнгөж шалгаж эхлээд байна. Зүгээр нэг порно кино ч биш хүчирхийлэл, хар тамхины асуудлыг нь хөндөж мэднэ хэмээн цагдаагийнхан энэ хэргийг ихэд нууцалж байна.

Өглөөний сонин 56 /121/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button