Шүүмжлүүлж байгаа хүн дараах зүйлийг санах хэрэгтэй

-Хэрвээ таныг шүүмжилж байвал, таны шударга байдалд итгэж байна гэсэн үг, таныг шүүмжлэлийн араас хөөцөлдөхгүй хүн гэдэгт итгэсэн хэрэг.

-Хэрвээ би шүүмжлүүлэхдээ ажил хэрэгч, тэвчээртэй хандаж байвал би хүчтэй бие хүн мөн. Шүүмжлэлийг зөв хүртэж буй анхны алхам бол шүүмжлэлийг тогтоон хүлээн авах, өөртөө ашигтай байх үүднээс ухамсарлах, алдаагаа засах, түүнийг давтахгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Шүүмжлэлийг хүлээн аваад дурдсан алдаагаа засах, хариуцлагыг өөртөө хүлээх хэрэгтэй. Шүүмжлүүлсний дараа ажлаа сайжруулахын тулд тодорхой хугацаа заан хэрэгжих боломж байгаа тухай тодорхой амлалттай хариу хэлэх нь хамгийн таатай сэтгэгдлийг удирдагчдаа үлдээдэг.

Ямар ч шүүмжлэл ашигтай байдаг.

-Шүүмжлэл надад миний олж хараагүй байсан үйл ажиллагааны хүрээний асуудлыг харахад тусалдаг, өөрийнхөө ажилд алдаа гаргахаас сэргийлэх зайлшгүй шийдвэрийг цаг алдалгүй авахад тусалдаг, шүүмжлэл бол миний төгс болох нөөц юм.

-Ямар ч шүүмжлэл юунаас болж шүүмжлүүлэх болов, яаж засаж болох вэ гэдэг тухай бодоход хүргэдэг.

-Шударга бус олон тооны шүүмжлэл хэлнэ гэдэг нь хамт олны дотор сэтгэл зүйн таагүй уур амьсгалыг бий болгодог бөгөөд энэ нь шүүмжлэлтэй хандахыг шаарддаг.

-Шүүмжлэлээс татгалзана гэдэг бол өвчнийг дотогш хөөнө гэсэн үг бөгөөд тэр хэмжээгээр дутагдлаа арилгах явдлыг хүндрүүлнэ. Ийм учраас юу юугүй шүүмжлэгч рүү довтлох хэрэггүй, энэ асуудлыг бусад хүмүүс хэлэлцдэг. Хэрвээ таныг шүүмжлэхгүй байвал шүүмжлэлийг өдөөх

хэрэгтэй . Хэн, ямар зорилгоор шүүмжлэл хэлээд байна гэдгээс шүүмжлэлийн ажил хэрэгч хүртэхүй хамаарах ёстой. / хэн ч шүүмжилж болно, хэн ч шүүмжлүүлж болно./

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button