Хүүхдүүдийн порно хоёр орны харьцаанд нөлөөлжээ

Гэтэл энэ нь явсаар гэр бүлүүдийн хэрүүл, шорон, сэргийлэхээр дамжин Энэтхэгийн парламентаар хэлэлцэгдэж бүр хоёр улсын хоорондын найрамдалт харилцаанд хортойгоор нөлөөлөх шахсан асуудал болж хувирав. Тэдгээр зургууд хөвгүүдийн гар утаснаас rap утсанд дамжсаар эцэст нь Baazee.com хэмээх эротик сайтанд тавигдчихжээ. Энэхүү сайт нь Америкийн е.Вау хэмээх интернет дуудлага худалдааны Энэтхэг дэх албан ёсны төлөөлөгч нь юм байна. Ингэснээр Baazee.com-ын эзэн болон уг зургийн бичлэгийг хийсэн залуу хоёр баривчлагджээ. Тэрхүү зураг дээр залуутай хамт байгаа охин эдүгээ 16 настай гэнэ. Хэдийгээр охин шүүхэд дуудагдалгүй үлдсэн ч хамгийн их гутамшиг зэмлэл түүн дээр бууж байгаа ажээ. Эмэгтэй хүний хувьд хатуу ширүүн ёс журамтай Энэтхэг оронд энэ нь аймшигтай зүйл болсон бөгөөд улсын гэх бүхий л сонин хэвлэл түүний тухай элдвээр бичиж байх суух газаргүй болсон байна. Сүйт бүсгүйдээ доромжлуулсандаа шаралхсан залуу асуудлыг ийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй аж. Дели хотын хамгийн нэр хүндтэй коллеж болох Delhi Public School нэр хүндээ бодсондоо хоёр оюутнаа сургуулиас хөөсөн ч энэ намжсангүй харин ч дэвэрч ийнхүү шүүхийн хэрэг болсон байна. Baazee.com-ын эзэн Анвиш Баяж нь тун саяхан өөрийн сайтаа 50 сая ам.доллараар е.Вау-д худалдсан тухай мэдээлэгдэж байсан бөгөөд түүн дээр нь энэ зурагнууд гарч мөн Анвиш өөрөө АНУ-ын паспорттай байсан нь эдгээрийг хянан үзэхэд хүргэсэн байна. Үүнээс үүдэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Энэтхэг дэх АНУ-ын элчин сайд Дэвид Мулфуртай утсаар ярьж энэ асуудлыг Энэтхэгийн засгийн газартай ярьж тохиролц гэж үүрэг өгсөн байна. Энэ нь Энэтхэг улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг мөн гэж Энэтхэгийн Bharatiya Janata Party намаас Парламентад сонгогдсон Лагшман Сингх мэдэгдсэн байна. Хэдийгээр Энэтхэгт 1500 жилийн өмнө бүх л хүн төрөлхтний сексийн анхны сурах бичиг Камасутра бий болсон ч өнөөдөр энэ хэрэг явдлын байдал тун ээдрээтэй байна. Олны өмнө хэдхэн секундын турш секс харуулахад л шоронд хэдэн жил хоригдох шалтгаан болдог. Тэр байтугай олны өмнө сэтгэл санаагаа илэрхийлж, богино хувцастай явахыг энэ улсад хориглодог. Үүнтэй холбоотойгоор 2000 онд Энэтхэгт электрон мэдээллийн хэрэгслүүдээр порно зураг, бүтээл, бусад бүх төрлийн мэдээлэл, материал дамжуулахад 2200 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгтээр торгох хууль гарсан юм байна.

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button