Шавьгүй ламыг лам гэдэггүй

Хадам, хүргэн хоёр хэдийнэ зан зангаа мэддэг найзууд шиг их л элэгсэг дотно харагдсан. Тэд сүүлийн үед бизнесийн салбарт түрэн орж ирсэн Алтан хүнс группийнхээ реклам, пиарыг хийх гэж сэтгүүлчдийг урьсан нь тодорхой. Баянаа аварга Васильд бодол бий гэдэг шиг олимпийн аварга бэлтгэх Олимп дэвжээ хэмээх спорт төлөвлөгөөгөөр оршил хийсэн шигээ намбайн суусан. 40-өөд хүүхдийг тэд дасгалжуулан сургаж, олимпийн аваргын гарааг нь эхлэх гэнэ. Харин эдгээр азтай 40 хүүхдийн байр, хоолны зардлыг Алтан хүнс групп ивээн тэтгэх аж. Аваргын яриагаар Шавьгүй ламыг лам гэдэггүй хэмээн хүргэнээ хатгадаг шинжтэй. Үүнд нь хөөрсөн хүргэн хүү Олимп дэвжээ-нээс медаль хүртсэн тамирчныг Сүхбатын шавь гэж бодохыг сэтгүүлчдэд хатуу санууллаа. Тэрээр олимпийн аваргыг нэг биш нэжгээдийг төрүүлэх гэнэ. Аваргын шавь ирээдүйн олимпийн аваргууд Алтан хүнс группын сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн балаар угжуулна гэдгийг онцлон дурдсан тэрээр Манай компани газар тариалан эрхэлж, архи спирт үйлдвэрлэж, чацаргана тариалж, буга үржүүлдэг, цаашид Ээлт хаан баазад тэмээ үржүүлэх бодолтой хэмээн тун нухацтай дурдлаа. Эцэст нь хэвлэлийн хурлын дараа аварга Сүхбат хүн бүрт нэжгээд Азийн цагаан дагина архи атгуулж, Сэтгүүлч ээ, намайг бодоорой гэв.

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button