Төмөртолгойн орд газар эздэдээ очлоо

Гурван жилийн өмнө хэмээн тодотгохын учир нь тухайн үөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн тус орд газрыг анх ашиглах лицензийг авахаар өргөдлөө Уул уурхай кадастрын албанд гаргатал хайгуулын лиценз нь үйлдвэрт нь биш, харин БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Хар мөрөн Монгол ХХК-ийн мэдэлд байна гэсэн хариуг өгч байжээ.Үүнийг эсэргүүцсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн хайгуулын лицензээ буцаан авахаар анх Чингэлтэй дүүргийн шүүхэд иргэний журмаар хандахад тус шүүх энэ хэргийг хянаад уг орд газрын лицензийг Хар мөрөн Монгол ХХК-ийнх гэсэн шийдвэрийг гаргаж байв. Ийнхүү маргаан удтал үргэлжилсний эцэст буюу одоогоос зургаан сарын өмнө Улсын дээд шүүх хэргийг дахин хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож улмаар тус орд газар нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнх гэж шийдвэрлэж байсан юм. Гэвч Хар мөрөн Монгол компанийнхан энэхүү Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж байв. Тэгвэл УДШ-ийн захиргааны хэргийн танхим эцсийн шийдвэрийг гаргалаа. Тус шүүх Монгол улсын шүүхээр 13 удаа хэлэлцэж, өмчлөгч нь өчигдрийг хүртэл эцэслэн тогтоогдоогүй байсан уг орд газрыг ашиглах эрхийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгсөн байна.Ийнхүү гурван жилийн дараа Төмөртолгойн орд газрыг хуулийн хүрээнд эцэслэн шийдэж, хуучин эздэдээ очлоо.

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button