Ж.Сүххуягийн өмгөөлөгч Ц.Итгэл Цорын ганц гэрчийн буруу мэдүүлгээс болж Сүххуяг хоригдсон

Монголын ард тумний хайртай жүжигчдийн нэг Сүххуягийг эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэн хоёр cap гаруй Ганц худаг-т хориод байсан. Энэхэргийн цорын ганц гэрчээр УГЖ Бүрнээбаярын нөхөр Даваасүрэн байцаагдаж байгаа бөгөөд тэрээр анхны мэдүүлгээр согтуу байсан учраас буруу зөрүү зүйл ярьсан гэнэ. Тиймээс одоо үнэн зөвөөр мэдүүлмээр байна хэмээн мэдүүлгээсээ буцаж эхэлжээ. Сүххуягийн хувьд прокурорын зөвшөөрлөөр уржигдраас эхлэн батлан даалтанд гарсан. Хэрэв гэрч Даваасүрэн мэдүүлгээ үнэн зөвөөр өгвөл Ард түмний гавъяатын хэргийг хэрэгсэхгүй болгож, тэр дахин хоригдохгүй байж болох талаар түүний өмгөөлөгч нь ярьж байна. Ямартай ч уншигч та бүхнийг жүжигчин Сүххуягийн өмгөөлөгч Ц.Итгэлтэй уулзуулъя.

-Та жүжигчин Сүххуягийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа, Ард түмний гавьяат маань эхнэрээ алчихсан гэхээр нэг л итгэл төрөхгүй байна шүү. Та чухам ямар итгэл үнэмшлээр өнөөдөр түүнийг өмгөөлж байна вэ?

-Энэ хэрэг 2006 оны найман сард гарсан. Тэгээд саяхан эрүүгийн хэрэг үүсгэн Суххуягийг rэp бүлийн хүнээ хөнөөсөн хэрэгт сэжигтнээр хорьж, яллагдагчаар татсан. Яллагдагчаар татагдсан цагаасаа эхлээд Сүххуяг ганц худагт хоёр cap шахам суугаад уржигдар батлан даалтаар гарлаа. Би өмгөөлөгчийнхөө хувьд Сүххуягийг энэ хэргийг үйлдээгүй гэдэгт итгэл дүүрэн байгаа. Би сүүлийн гурван удаагийн байцаалтан дээр нь хамт байсан. Тэр сүүлийн үед архи уухаа больж, ажилдаа эрчимтэй ороод ажиллаж байсан. Хэрэг гардаг өдөр УГЖ Бүрнээбаярын нөхөр Даваасүрэн аяны хөнжлийг нь гуйж тэднийд очихдоо нэг шил архи хувааж уусан юм билээ. Яахав гэр бүлийн хооронд байдаг жижйгхэн маргаан тэдний дунд болсон боловч ямар ч зодоон цохион болоогүй. Талийгаач өдрийн 15 цагийн үед нэлээн согтуу гэрээсээ гарч яваад оройн 23 цагийн үед охин нь ээж шатан дээр сууж байна гэхээр нь хоёр охинтойгоо хамжин оруулж ирээд орон дээр нь унтуулсан юм билээ. Тэгээд Сүххуяг өөрөө тагтан дээрээ унтсан. Өглөө нь сэрээд Миний хөгшин босч цайгаа чанаарай гэхэд нь нэг л сонин царайтай байхад нь очоод хартал нас барсан байсан гэсэн. Талийгаачийг задлан шинжилгээнд оруулахад тархиндаа гэмтэлтэй гэж гарсан. Гэсэн ч Сүххуяг энэ гэмтлийг учруулсан гэсэн нотлох баримт байхгүй шүү дээ.

-Энэ хэргийн цорын ганц гэрч бол УГЖ Бүрнээбаярын нөхөр Даваасүрэнг гэдэг. Та түүнтэй уулзсан уу. Тэр анхныхаа мэдүүлгээр Сүххуягийг эхнэрээ зодсон гэж мэдүүлсэн гэдэг?

-Даваасүрэн надтай ирж уулзсан. Би тэр өдөр яг юу болсныг асуухад Урд өдөр нь архи уусан, баицаалт өгөхдөө ч гэсэн архи бүрэн гараагүй тархи толгой муу байсан. Тэгээд ч Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч үзээгүй учраас айж байсан болохоор ганц хоёр цохисон юм шиг байна лээ гэж мэдүүлсэн юм шиг байна. Сүххуяг ах одоог хүртэл гарахгүй байхыг бодоход миний үгнээс болсон байх. Би дахиж мэдүүлэг өгье гэж гуйсан. Одоохондоо дахиж мэдүүлэг аваагүй байгаа. Болсон юм гэвэл ердөө л энэ. Гэрчийг заавал нэг асууна, хоёр асууна гэсэн юм байхгүй. Гэрч шүүх хурал дээр очоод мэдүүлгээсээ буцах зүйл байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан материалаар л шийднэ. Мэдүүлгээ худлаа өгсөн гэж байгаа тохиолдолд худал мэдүүлэг өгч, гэмгүй хүнийг энэ хэрэгт холбогдуулан гүтгэж хоёр cap хориулсаныхаа хариуцлагыг тэр хүн хүлээнэ. Тэрийгээ ч өөрөө ойлгож байгаа. Сүххуягийн талийгаач эхнэрийг муулаад байх нь хаашаа юм. Гэхдээ бодит байдлыг сайн тогтоох л хэрэгтэй. Талийгаачийг маш их архи уудаг байсан гэдгийг олон хүн гэрчилж хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн байгаа. Хэргийг хэн үйлдэв, хохирогч хэн байв гэдгийг маш сайн нягтлан шалгах хэрэгтэй. Өдрийн 15 цагт гараад 23 цагт ирсэн хүн замдаа хэнтэй ч муудаад, зодоон цохион хийсэн байж магадгүй. Согтуу хүн унаад тархиндаа битүү гэмтэл авсан ч байж болно шүү дээ. Гарч байгаа хүн амины хэргийн 70-80 хувь нь гавал тархины битүү гэмтэл байгаа.Тэгэхээр заавал түүнийг эхнэрээ алсан гээд байж болохгүй. Энэ хэргийн хувьд үнэн мөн нь үлдэж, Сүххуяг хэргээс мултрах байх гэдэгт өмгөөлөгчийнх нь хувьд итгэлтэй байна.

-Та Сүххуягийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаагийн хувьд талийгаач тэр хоёрын харьцаа хэр байсныг асуусан уу. Хөндий байсан гэж зарим хүмүүс ярьдаг юм билээ?

-Үгүй ээ тийм хөндий юм байгаагүй. Гэхдээ урлагийн хүмүүсийн сэтгэхүй өөр шүү цээ. Сүххуяг гэхэд л ихөрөвч, зөөлөн цагаан цайлган сэтгэлтэй хүн юм билээ. Талийгаач нь ч гэсэн хөгжимчин байсан урлагийн хүн. Тэгэхээр тэр хоёр ерөнхийдөө ижил зан араншинтай байсан байх. Нэг гэрт багтахгүй болтлоо зодоон цохион хийгээд муудаад байсан юм байхгүй. Гэхдээ гэр бүлийн хооронд жижиг ахуйн хэрэг байна шүү дээ. Түүнээс нэгнийгээ алах талах дээрээ тулаагүй байсан. Манай нийгэмд эмэгтэй хүн л голлож бүгдийг зохицуулж байна. Сайхан ханьтай хүн жаргадаг. Гэтэл эхнэр архи уугаад л үлгэргүй байдал үзүүлдэг байсан нь Сүххуягт нөлөөлдөг л байсан байх.

-Сүххуягийг эхнэрээ УГЖ Бүрнээбаярын нөхөртэй хардаад зодсон гэсэн яриа гараад байгаа?

-Үгүй энд ямар ч хардлага сэрдлэгийн асуудал байхгүй. Бүрнээбаяр гавъяатын нөхөр чинь Сүххуяг эхнэртэйгээ хардаад байхааргүй залуухан хүүхэд байна лээ. Яахав дээ алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэгчээр энэ асуудлыг бүүр сүүлд дүү нь гаргаж ирсэн юм билээ. Төрсөн ах дүүс нь хүнийхээ төлөө санаа тавилгүй яахав. Яасан бол ийсэн бол шалгуулъя гэсэн тэр хүмүүсийг буруутгаад байх боломжгүй. Гэхдээ Сүххуяг энэ хэргийг үйлдээгүй гэдэгт итгэлтэй байна.

-Сүххуягийн сэтгэл санаа ямаршуухан байна?

-Яаж сайхан байхав дээ. Хамгийн гол нь хоёр охиныхоо төлөө л санаа зовж байгаа. Өөрөө энэ хэргийг үйлдээгүй гэдэг учраас тэр хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Ер нь урьд өмнө зодож цохих асуудал байдаг байсан юм болов уу. Танд энэ талаараа ярьсан уу?

-Өөрөө зодож байгаагүй л гэдэг юм. Цаадуул нь зоддог байсан. Нүүр ам нь хөхөрсөн байдаг байсан гэж ярьсан байсан. Архи ууж байсан хүн зодуулсан ч хөхөрнө, зодуулаагүй ч хөхөрнө. Архи уудаг хүмүүс гудамжаар хөх эрээн нүүртэй л явж байдаг шүү дээ. Тэр бүхнийг Сүхуягтай холбоод байж болохгүй. Гэхдээ нэг хэсэг хоёулаа архи ууж байсан л юм байна лээ. Гэвч сүүлийн үед архи уухаа больж, том, том кино жүжигт тоглоод уран бүтээлээ хийгээд явж байсан. Би гэхдээ урьд өмнө Сүххуягийг таньдаг байсан биш, очоод харахад архи ууж байсан хүн, уудаг хүн гэдэг чинь шал өөр царай нүүртэй байна шүүдээ. Ямарч гэсэн Сүххуяг архи уухаа больсон байсан гэдэг нь үнэн юм билээ.

-Мэдээж хүн болгон л түүнийг ийм хэрэг хийгээгүй байгаасай гэж бодож байгаа. Гэтэл тэр анхныхаа мэдүүлгээр хэргээ хүлээсэн гэж дуулсан. Яагаад тийм мэдүүлэг өгсөн юм бол?

-Сүххуяг энэ хэргийг үйлдээгүй учраас хэзээ ч тэгж мэдүүлээгүй. Огт ор үндэслэлгүй зүйл байна. Намайг олон сэтгүүлч шаардаж шахаж байсан ч би нэг удаа ярилцлага өгч байгаагүй. Тэгэхээр би одоо хэлье. Цорын ганц гэрч нь би буруу мэдүүлсэн байна гээд байхад яллана гэж байхгүй биз дээ.

-Түүнийг хоригдоод арав гаруй хонож байхад нь охид нь Аав кино зурганд явсан гэж байсан. Сүххуяг охиддоо тэгж хэлсэн юм болов уу?

-Сүххуяг тэгж хэлээгүй. Түүнийг хэнтэй ч уулзуулахгүй байсан. Яахав ах дүү нар нь тэгж хэл гэсэн юм байлгүй дээ. Хоёр охин нь ч гэсэн ухаан орсон хүүхдүүд чинь сэтгэл санаагаар унах, хүнээс зовох юм байна шүү дээ. Анхны үед тэгж хэлж л байсан байх.

-Энэ хэргийг шүүх хурал хэдийгээр болох бол?

-Шүүх хурал болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй. Хэрвээ гэрч үнэн зөвөөр мэдүүлэх юм бол хэргийг хэрэгсэхгүй болгох байх. Заавал шүүх хурал болох албагүй шүү дээ.

-Ер нь тийм найдвар байна уу?

-Даваасүрэн үнэн зөвөөр байцаалт өгвөл энэ асуудал дуусна. Хүн амины тодорхой гэмт хэрэг үйлдээд тэр нь батлагдсан тохиолдолд энэ бол хүн амины ноцтой хэрэг. Тийм тохиолдолд сэжигтнийг батлан даалтанд гаргадаггүй. Сүххуягийн хэрэг эргэлзээтэй, бараг хийгээгүй талдаа байгаа учраас л прокурор нь түүнийг гаргасан. Батлан даалтанд гаргах зөвшөөрлийг прокурор шүүхэд өгдөг. Тэгэхээр давхар, давхар шалгаад түүнийг гаргасан болохоор найдвар байна.

-Дахиад хорихгүй нь гэж ойлгож болох уу?

-Нэгэнт гаргасан болохоор юу гэж хорих вэ дээ. Дахин гэмт хэрэг хийх биш. Сүххуяг амьтан хүнтэй зодолдох биш, тэгэхээр дахин хорихгүй. Дахин гэмт хэрэг үйлдэх, оргох, хэрэг будлиантах гэсэн гурван тохиолдолд л дахин хорих асуудал яригддаг. Сүххуягийн хувьд тийм юм байхгүй.

Өглөөний сонин 56 /121/

Х.Намуун-Уянга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button