Төөрсөн нөмрөг тасын онгоц түр саатжээ

Тайландын өмнөд хэсгийн Чантабури мужийн нэгэн тосгонд ядарч туйлдсан нөмрөг тасын ангаахайг анх тариачид олж харсан байна. Урьд өмнө хэзээ ч харж байгаагүй шувууг тариачид Английн сайн дурын ажилтан малын эмч хатагтай Иола Вийлд өгч анхны тусламж үзүүлсэн байна. 2007 оны нэгдүгээр сарын эхээр уг ангаахайг Тайландын Касецартын их сургуулийн мал эмнэлгийн факультетын дэргэдэх зэрлэг шувуу асрах төвийн хяналтад өгчээ. Өлсч ядарсан тэр ангаахайн жин нэмэгдэж найман кг хүрсэн гэнэ. Тасын ангаахайг асарч байсан хүмүүс Төөрсөн тасыг байгальд нь тавих ажил өрнүүлж төөрсөн тасыг гэрт нь хүргэе кампанит ажлыг өрнүүлжээ.

Тас шувууны хамгийн найдвартай амьдрах орчин бүрдсэн газрыг Монгол орон гэж сонгосон бөгөөд Монгол уруу аваачих зардлыг Тайландын нисэх компани даахаар болсон байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт тасыг суллаж тавих аж. Гэхдээ ангаахайд хөдөлгөөн, нүүдлийг хянах сансрын долгион дамжуулагч зүүх юм байна.

Г.Мандуул

2007.03.23 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button