Засаг дарга хүн хутгалсан уу?

-Танай сумын Засаг дарга хүн хутгалсан гэж үнэн үү?

-Ийм явдал oгт болоогүй. Гэтэл сонин хэвлэлээр ийм ор үндэсгүй мэдээлэл гарч байгаад харамсч байна. Манай сумын Засаг дарга өнөөдөр ч гэсэн албан үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа,

-Ор үндэсгүй арай ч ингэж гүтгэхгүй байлгүй дээ?

-Одоо ч Засаг дарга албан өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байна. Гэтэл ингэж гүтгэж байгаа нь байж боломгүй явдал. Ер нь манай Өмнөговь аймгийг улстөржүүлэх сонирхол их байдаг. Эхлээд аймгийн Засаг дарга нарын хооронд тэмцэл явагдаж байсан бол одоо бүр сумын Засаг даргаар оролдож байна. Бид үүнийг улстөрийн ээлжит нэгэн явуулга гэж бодож байна.

-Ор үндэсгүй юм бол Засаг дарга чинь яагаад дуугүй байгаад байгаа юм бэ?

-Худлаа юм чинь яах вэ дээ. Гэхдээ бид Засаг даргыг зөвшөөрвөл энэ талаар Тамгын газраасаа албан есоор мэдэгдэл гаргана. Тэр ч байтугай шүүхэд хандах эрх бидэнд бий. Албан үүргээ хэвийн гүйцэтгэж яваа хүнийг онц ноцтойгоор архидан согтуурч, хүн хутгалсан гэж ор үндэсгүйгээр гүтгэж бичсэн байна билээ.

-Хутгалуулсан хүнийх нь бие тааруу, Засаг даргыг гадуур байцааж байгаа гэж байсан?

-Хүн хутгалаагүй юм чинь юу гэж хутгалуулсан хүний бие нь муу байх вэ дээ. Манай сумын хэсгийн төлөөлөгч Улаанбаатарт сургалтад сууж байгаа. Тэгэхээр гадуур байцааж байгаа гэдэг чинь ч худлаа мэдээлэл байна.

Т.Болор

2007.03.23 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button