Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д. Баярсайхан ХЗХ-дын хамаг но-г мэддэг хуучин ажилтнуудаа халж эхэллээ

Гэвч энэ хий хоосон магтаал цаанаа ямархан дүр зураг халхлан байгаа нь өдөр ирэх тусам харагдсаар байгаа.

ХЗХ-дын үйл ажиллагаа доголдож, олон мянган хүний амь, амьдралыг сүйрүүлэх дээрээ тулсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсан хамгийн түрүүнд олж мэдсэн. Тэгээд ч банк санхүүгийн системээ эрүүлжүүлэхийн төлөө шударгаар зүтгэснээс болоод амь насаа алдсаныг олон нийт мартаагүй байгаа. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хороонд Д.Бадраа агсантай хамтран ажиллаж ХЗХ-дод шалгалт явуулан ихээхэн үр дүнд хүрч эхлээд байсан ажилтнууд нь өнөөдөр бүгд гудамжинд гарлаа.

Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан ажлаа авсныхаа дараахнаас эхлэн ХЗХ-дын талаар хамгийн их мэдээлэл цуглуулсан, туршлагатай хуучин ажилтнууд болон ХЗХ-ны шалгалтыг гардан хийлцэж байсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээ ажлаас нь ээлж дараалан халсаар одоо дуусч байгаа гэнэ. Төрд шударга ажилласныхаа төлөө алтан амиа алдсан Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэн шударгаар ажиллана хэмээн ажлаа авсныхаа дараахан хэлж байсан Баярсайхан даргын өдий хүртэлх хугацаанд хийсэн ажил нь нэг иймэрхүү байгаа аж.

Өнөөгийн Монголын нийгмийг тэр чигээр нь хямруулаад байгаа ХЗХ-дын гол но-той асуудлуудыг мэддэг хүмүүс дээрээс шидсэн бололтой чулуунд ийнхүү өртөн ажлаасаа чөлөөлөгдөж, ХЗХ-дын эзэд болон нэр холбогдоод байгаа төрийн түшээдэд ээлтэй гэсэн ангиллын нөхдүүд суудалд нь сууж эхэлсэн бололтой.

Өглөөний сонин 56 /121/

М. Энхлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button