Авилгатай тэмцэх газрын ажилтан Б. Энхтуяа Орлогын мэдүүлэг нээлттэй байвал дарамтлах асуудал гарч болзошгүй

-Хөдөө орон нутгийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг танай байгууллагаас тусгай хүн томилогдон авах уу?

-Төрийн бүх байгууллагууд хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн албан тушаалтнаас бүртгэж хадгалах үүрэгтэй гээд хуулиндаа заачихсан. Хөдөө орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд өөрийнхөө аль нэг ажилтанд энэ ажлыг хариуцуулж ажиллуулна.

-Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ямар журмаар авах вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.4.4-т заасны дагуу , тойргийн хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдуүлгийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн16.2.7-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 12,1.6, 13.1.2-тзааны дагуу тус тус бүртгэж сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Бүх шатны сонгуулийн хороод сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тухайн шатны сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг сонгууль дуусснаас хойш 14 хоногийн дотор Авилгатай тэмцэх газарт ирүүлэхдээ мэдүүлэг гаргагчийн нэрсийн жагсаалт, мэдүүлэгийн эх хувийг нууц гэсэн тэмдэг дарж битуүмжилж ирүүлнэ гэж хуулиндаа заасан байгаа.

-Хөрөнгө орлогын бүртгэлийг хадгалахад ямар нэгэн хундрэл гарах болов уу?

-Авилгын эсрэг хуулинд зааснаар хөрөнгө орлогыг мэдүүлгийг архивын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын удирдлага, Авилгатай тэмцэх газрын даргын хамтарсан журмаар зохицуулна гэж байгаа. Тэгэхээр энэ журмын асуудлыг олон нийтэд нээлттэй байлгаж, иргэдэд яаж мэдээлэл өгөх юм гэдэг талаасаа хуулиар зохицуулах асуудлуудаа тусгаад журам гаргана. Журмын асуудал одоогоор боловсруулах шатандаа явж байна.

-Хүссэн албан тушаалтныхаа хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэж болох уу?

-Болохгүй. Өнөөдөр зарим хүмүүс хөрөнгийн хэмжээг нь мэдчихээд дарамталдаг ч юм уу сүрдүүлэх асуудал гарч болзошгүй. Тийм учраас энэ ажлыг хариуцаж ажиллах хүмүүс яах ёстой вэ гэдэг талаар ярилцсан. Үүнийг журамлаж өгнө.

Өглөөний сонин 56 /121/

Ж.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button