Бизнес эрхлэгчид чуулна

Залуу бизнес эрхлэгч Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах сонирхолтой залуу бизнесмэнүүдийг чуулганд урьж байгаа юм байна. Энэхүү чуулган нь энэ сарын 24-ны өдөр Хаан палас зочид буудалд зохион байгуулахаар төлөвлөгдөж бэлтэгл ажил нь хандагдаад байгаа аж. Залуу бизнес эрхлэгчид өөрийн орны болон АНУ-ын Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж албан ёсны түнш нь болсон байна. Тиймээс АНУ-ын туршлагаар залуу бизнесмэнүүдээ дэмжиж, бизнес лаборатори, инкубаторын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн маш сайн бизнесийн санаа олчихоод түүнийгээ хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан залууст боломж олгож олон улсын бизнесийн шинэ санаа шалгаруулах уралдаанд оролцуулж санхүүжилт олж өгөх зэргээр ажиллах юм байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button