Халууралт

Хүний бие организмд элдэв халдвар нэвтэрснээс халууралт үүсдэг. Өвчин үүсгэгч нянгуудын тоонд бактери, вирус, рикетси, мөөгөнцөр зэрэг орно. Халдварт нян хүний дархлааг нэвтрэн ороход бие организм түүнийг эсэргүүцэн тэмцэж цусны цагаан бөөм, интерферон ялгаруулах, халуурах зэргээр хариу үйлдэл хийх ба нэгэнт нэвтэрсэн нян олон төрлийн өвчин үүсгэснээр халуурах хам шинж (Febris)-т хүргэдэг.

Халууралт нь аажим, огцом, долгион маягаар нэмэгдэх халбэрээр явагдана. Хүний биеийн халуун хэвийн нөхцөлд 370 С-хэм байх ба өдрийн туршид (±)10 С-хэмээр хэлбэлзэж болно. Биеийн халуун 400С-хэмээс хэтрээгүй тохиолдолд

эрүүл мэндэд онц нөлөөлөхгүи.

ХАЛУУРАХ ШАЛТГААНУУД

Олонхи цочмог халдварт өвчин, янз бүрийн байрлалтай буглаа, цусны зарим өвчин, амьсгалын замын болон сүрьеэ, улаан бурхан, сапхин цэцэг зэрэг өвчнүүд халуурах хам шинжид хүргэнэ.

1. Уналт таталт

Их бие, гар хөлийн булчин гэнэт хүчлэн чангарч, чичирхийлэх таталтын хөдлөлөөр илрэх эмнэл зүйн онцгой байдал юм.

Энэ үед өндэр халууралт 390 С, 400 С-д хүрч тархины цусан хангамж, хүчил төгрөгчиин хурц дутагдалд орно. Хэл хазагдаж амнаас цустай хөөс гарна.

Гэнэт ухаан алдапт ЗОсек орчим үргэлжилнэ.

Халууралтын таталт нь ихэвчлэн 3 хүртэлх насны хүүхдэд тохиолдох ба халууралтын үеийн таталт 2-оос олон дахин давтагдвал эпилепсийн уналтын адил эмчилнэ.

2. Цочмог пневмони буюу хятгалгаа

Өнгөт үрэвсэл (хатгалгаа)-нь бие эвгүй оргиж, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх шинжүүдээр огцом эхэлж 38-41 хэм хүртэл халуурна. Ханиалгаж идээрхэг, салслаг цэр гарах ба мэн цэр цустай гарч болно.

Амьсгал олширч хөлрөх ба өвчний эхний хоногуудад маш жижиг цэврүүт нойтон хэржигнүүр сонсдоно.

3. Менингококийн халдвар Энэ шинж тэмдгийн нууц үе нь 2-10 хоног байдаг.

Халдвар нь хамар залгиурын үрэвсэл болон тархины мэнэн хэлбэртэй байж болох ба аль аль хэлбэрийн үед өндөр халуурч, бөөлжинө, цусархаг, үжлийн янз бүрийн хэлбэртэй тууралт гарна. Толгой, хоолой өвдөх ба нүдний солонгон бүрхүүл дээр тууралт өгнө. Хүзүүний булчин хөшиж, үе мөч, хөл гар өвдөнө. Өвчин хүндэрснээр халдвар-хордлогын шокт орж тархи хавагнаж болно.

4. Сүрьеэ.

Уушгины сүрьеэ

Тодорхой шалтгаангүйгээр халуурах,

Хөлрөх

Удаан хугацаагаар ханиалгах

Цэр гарах

Цээжээр өвдөх

Амьсгаадах шинжээр илэрнэ Сүрьеэ 2S (Е) HR Z / 4HR горимоор аймаг, дүүргийн сүрьеэгийн эмнэлэгт эмчилнэ.

5. Тарваган тахал (Pestis)

Тарваган тахал нь арьс булчирхайн, уушгины болон үржил хэлбэртэй байна. Нууц үе нь 2-6 хоног.

Шинж тэмдгийн үед биеийн халуун огцом ихсэн 40-410С-хэмд хүрнэ.

Дагжин чичирч зүрх дэлсэх, судасны лугшилт хурдасна.

Нүүр царай нь мэнчийн улайгаад, нүд нь улайна, амьсгаадна. Гар хөлийн арьсаар халдвар орсон бол суга, цавины булчирхай томорч хоорондоо барьцалдсан хатуу зүйл болж, маш их хөндүүр, өвчтэй байх бөгөөд тэр орчимд арьс улайж үрэвссэн байна.

ХАЛУУРАЛТЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Эмийн эмчилгээ

– Парацетамол буюу ацетил-салицилын хүчлийн (аспирин) шахмалыг насны ялгаатай тунгаар уулгана.

– Халуун буу рахад дараах холимог хэрэглэнэ. Үүнд

А. Антигистамины эм (хлорфенамин)

Хлорпромазин 2.5% -ийн уусмал 1 мл, прокайны 0.25%-ийн уусмал 8мл

Б. Антигистамины эм (хлорфенамин)

Диазепам 1%-ийн 1 мл уусмал. Дээрхи холимогийн аль нэгийг 0.15 мл/ мкг – 0.3 мл / кг -аар бодож булчинд юм уу судсанд тарина.

ЭМИЙН БҮС ЭМЧИЛГЭЭ

Суга( цавь, толгойд нь хүйтэн жин тавина.

Халуун хэт ихэссэн үед зүрхний орчмыг оролцуулалгүйгээр хүйтэн даавуугаар бүх биеийг орооно. Ингэж механик аргаар халуун бууруулахдаа

1. Гарын алга, хөлийн улыг халуун байлгана.

2. Биеийн гаднах ба суга, шулуун гэдэсний халууны зөрөө 3-5 хэм байвал зохино.

3. Захын хязгаарын нарийн судас агшилттайгаар өндөр халуурч байгаа бол этилийн спирттэй камфорыг хольж, хөрч цайрсан арьсыг улайтал арчина.

Дээрх эмчилгээг эрчимтэй хийсний үр дүнд халуун 16-30 минутын дараа буурна.

Эрүүл мэнд сонин 03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button