Чихээр хатгуулж өвдөх үед

Насанд хүрсэн хүмүүсийн чихээр хатгуулах нь хэнгэрэг цоорхойгоос дунд чихний архаг үрэвслээс мөн нүүрний мэдрэлиин үрэвсэлтэй холбоотой байж болох талтай. Эмчилгээг мөн л шалтгааныг зөв олж тогтоосны дараа хийнэ. Хэрвээ нярай хүүхдийн чихээр хатгуулж өвдвөл ээж аав нар юун түрүүнд хамрын битүүг онгойлгох хэрэгтэй байдаг. Хамар битүүрснээс чихний хэнгэрэгийн гадна дотно даралтын тэнцвэр алдагдаж түүнээс болоод хүүхдийн чихээр хатгуулдаг. Ээж аав нар жин тавьдаг боловч хэрвээ хамрын битүүг онгойлгоогүй л бол өвчин намжихгүй гэдгийг сануулая. Харин үрэвслээс шалтгаалсан бол эмчилгээ арай өөр. Энэ үед чихэнд эм дусаах, жин тавих хэрэгтэй байдаг.

Чихний хэнгэрэг цоорхой үед ялимгүй ханиад томуу тусах, бие сулрах үед чихээр хатгуулж өвддөг. Энэ үед үрэвслийн эсрэг эм, жин тавих гэх мэт аргыг хэрэглэхээс гадна хэнгэрэг нөхүүлэх эмчилгээ хийлгэх нь илүү үр нөлөөтэй. Харин мэдрэлийн үрэвслээс болоод чихээр хатгуулж байгаа үед өвөрмөц эмчилгээ хэрэгтэй. Түр зуурын арга хэмжээ нь өвчин намжаах аналгин баралгин гэх мэт эм уух байж болох юм. Гол эмчилгээ нь мэдрэлиин үрэвслийн эсрэг антибиотик, никотины хүчил, витамин В1, зүү төөнүүр гэх мэт аргуудыг хэрэглэнэ.

Ямарч шалтгаантай байсан чихээр хатгуулах үед шарлага хийх физик эмчилгээ үр дүнтэй байна.

Эрүүл мэнд сонин 03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button