Харшилтай хүний дархлаа сул байдаг

Уг өвчин нь амь насанд аюулгүй боловч өөрт шаналгаатай, харшлын шалтгаантай бусад өвчинтэй зарим үед хавсарч явагддаг өвчин юм. Харшлын шалтгаантай бусад өвчний тоонд арьсны намарс, псориаз, шүүдэст эмзэгшил буюу диатез, гуурсан хоолойн багтраа, отек Квинка гэж нэрлэгддэг гэнэт уруул ам, нүдний салст хавагнах мэн шарилжны харшил зэрэг өвчнүүд орно. Эдгээр өвчнүүдийн үед чонон хөрвөсийн үед ч мөн ялгаагүй цусанд иммуноглобулин Е өндөр гардаг. Тэгэхлээр чонон хөрвөс гэх мэт харшлын өвчнүүд нь гаднаас харшил төрүүлэгч хүчин зүйлээс гадна бие мах бодийн өөрийн мэдрэг чанар харшлын суурьтай холбоотой. Ер нь харшил үүсэхэд гадны харшил төрүүлэгч хүчин зүйлээс гадна өөрийн харшлын суурь нөлөө үзүүлдэг. Харшилтай хүмүүсийн цусанд дархан чанар буюу биеийн эсэргүүцлийг илэрхийлэгч иммуноглобулин Жи бага байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл харшлын үед дархлаа сул байна гэдгийг батлаж буй хэрэг. Тийм учир чонон хөрвөс өвчний үед хийгдэх эмчилгээ нь дараах гурван чиглэлтэй байна. Эдгээр эмчилгээг иж бүрэн хийж байж өвчин нааштай эргэх учиртай.

Эмчилгээнии үндсэн зарчим;

1. Харшил төрүүлэгч хүчин зүйл буюу аллергенийг цуснаас шүүх

2. Дархлаа дэмжих

3. Харшлын мэдрэг чанарыг бууруулах Эдгээр гурван эмчилгээг иж бүрэн хийж байж үр дүн нь гарна. Нэгдүгээр эмчилгээг эфферент эмчилгээнии хүрс хийсэн нарийн мэргэжлийн эмч халдвар хамгааллын ариун нөхцөлд хийнэ. Хоёрдахь нь дархлаа дэмжих эмчилгээ бөгөөд түүнийг эмчийн заавраар хүмүүс гэрийн нөхцөлд хийж болно. Дархлаа дэмжих эмийн болон эмийн буе олон арга бий. Тэдгээрийн аль нь тохирохыг таны үзсэн эмч тохируулж зааж өгнө. Харшлын мэдрэг чанарыг бууруулах эмийн бэлдмэлүүд нь кетотифен, тавегил, супрастин гэх мэт олон эм бий. Хүмүүс түүнийг £айн мэдэх бөгөөд харамсалтай нь эдгээр эмүүд дангаараа харшил намжаахгүй. Чонон хөрвөс гэх мэт харшлын өвчний үеддээрхи эмчилгээнии гурван аргыг иж бүрэн хэрэглэх нь үр дүнтэй.

Эрүүл мэнд сонин 03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button