Та хордлого авсан бол гэрээр ингэж эмчлээрэй

Хордлогын хүнд хэлбэрийн үед антитокс буюу хоргүйсүүр хэмээх өвөрмөц эерэг бодисыг хэрэглэдэг. Ямарч хоолоогын үед гэрийн нөхцөлд яаралтай эхний арга хэмжээ авах нь дараагийн шатны тусламжийг хөнгөвчлөх талаасаа аливаа хүндрэлээс сэргийлэх олон талын ашигтай.

Иймээс хордлогын үеийн эхний тусламжийн талаар зөвлөгөө өгье;

Ямарч хордлогын үед эхлээд ходоод угаах ёстой. Хордлого авсны дараа хэдий чинээн эрт ходоод угаана төдий чинээн эмчилгээний үр дүн сайжирна.

Ходоод угаах олон арга бий. Үүнд; Шингэн ихээр ууж албаар бөөлжүүлэх, хаймсуурын тусламжтай ходоод угаах гэх мэт. Эдгээр аргыг элэгний циррозтой хүнд хийхэд осолтой. Учир нь албаар бөөлжүүлэх үед хэвлийн хөндийн даралт ихсэж түүнээс болоод циррозтой эвчтөн цус алдаж болно. Хаймсуураар угаахад мөн ялгаагүй улаан хоолойн тэлэгдсэн судас гэмтэх, ходоодны шарх сэдрэх гэх мэт хүндрэл гарч болзошгүй. Тийм учир дээрхи өвчингүй хүмүүс ходоод угаах аргыг хэрэглэж болно. Хэрвээ ходоодны шархтай, элэгний циррозтой, улаан хоолойн судас өргөссөн хүмүүс хордлого авсан бол ходоод угаахын оронд арай зөөлөн арга хэрэглэнэ.

Үүнд

Их хэмжээний шингэн уух нь хордлогын үед гэрээр авах энгийн арга болно. Химийн бодисын хордлогын үед уг бодисын эерэг эм, бэлдмэл хэрэглэнэ. Энэ тусламжийг эмнэлгийн нөхцөлд хийнэ. Гэрээр хийхгүй. Тийм учир химийн бодист хордсон хүн цаг алдалгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай.

Хоолны хордлого авсан бол ходоод угаана. Шингэн ихээр ууна. Ходоодны салстыг хамгаалах, нянгийн эсрэг эмчилгээ хийнэ. Нянгийн эсрэг арга хэмжээний хамгийн энгийн арга бол давстай ус уух. Давс бол нянгийн эсрэг үйлчилгээтэй учир хоолны хордлого авсан хүмүүс жамц давс, энэтхэгийн хүрэн давс усанд уусгаад буюу шууд долоож хэрэглэж болно.

Эдгээр аргууд нь хоолны хордлогын үед үр дүнтэй аргууд болно.

Эрүүл мэнд сонин 03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button