Cal-D-Mag кальци магнийн эх үүсвэр

Органик бус фосфорын хэмжээ нормоос харьцангуй ихсэж, цусан дахь калыдийн хэмжээ бага байх нь Cal-D-Mag-r хэрэглэх үндэслэл болно. Кальц юунд хэрэгтэй вэ? Бие организм дахь кальцийн үндсэн үүрэг нь ясны эд эсийг бүрдүүлэхэд фосфорыг холбож өгөхөд оршино. Хүний биед байгаа кальцийн 99%-нь яс, шүдний найрлаганд зөвхөн 1%- нь цусны эргэлтэнд агуулагдаж янз бүрийн метаболит үйл ажиллагаанд оролцдог. Кальц зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг хангах, мэдрэлийн импульс дамжуулах ба өсгөх, булчингийн хэвийн идэвхид чухал үүрэгтэй. Кальц нь төмрийг биеорганизмд шингэхэд тусалж, олон ферментүүдийг идэвхжүүлж эсийн мембраны нэвчүүлэлтийг тодорхойлно. Кальц нь хүнснээс 12 нугалаа гэдсэнд хүчиллэг орчинд шимэгдэж түүнээс дөнгөж 20-30%-нь цусны эргэлтэнд ордог.

Кальц өдөр бүр бие организмээс өтгөнөөр (125-180 мг) шингэнээр (100-200 мг) болон мөн хөлсөөр гадагшилна. Бие организмд кальцийн метаболизм хэвийн байх бололцоо нөхцөл магни, фосфор, амин дэмүүд (А, С, Д,. Е) -ийн оролцоотойгоор хангагддаг. Эсрэг тохиолдолд Кальц нь биед шингэхгүй үл уусах хэлбэрт шилжиж, үе мөч, зөөлөн эдэд хуримтлагдан улмаар янз бүрийн

өвчин үүсгэдэг.

FDA (Food and drug Administration)-ийн зөвлөмжийн энгийн дагуу жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй өдөрт 1200 мг, энгийн үед 1000 мг кальц хэрэглэх ёстой. Нас ахих дутамд кальцийн биед шингэх хурд удааширдаг тул хэрэглээг нь ихэсгэх шаардлага тавигддаг.

Кальцийг магнитай шүтэлцүүлэн хэрэглэхгүй бол кальцийн илүүдэл (гиперкальцием) болж зүрх, булчинд кальц хуримтлагдаж бөөрний чулуу үүсгэдэг. Гиперкальцием болоход цус хэвийн бүлэгнэх чадвараа алдана. Кальцийн тэнцвэрийг бамбайн булчирхайн даавар зохицуулж байдаг. Бие организмд кальц дутагдснаас яс, шүд хэврэгших, булчин агших, татах, мэдрэл хямрах, зүрх судасны болон эмэгтэйчүүдийн өвчин цус алдалт үүснэ. Ийм учраас энэхүү химийн элементийг тохирсон тунгаар тогтмол хэрэглэх шаардлага зүй ёсоор тавигддаг юм. Cal-D-Mag – нь экологийн цэвэр, найрлаганд нь байгаа кальц нь биед хамгийн хялбар шингэх чадвартай, хүний биед махбодид амин чухал Нутрицевтик бүтээгдэхүүн юм.

Найрлага нь Кальцийн карбонат, кальц, магнийн хелат нэгдлүүд, С амин дэм, кальцийн аскорбат, Д амин дэм, бетайны хлорид, яншуй, багваахай цэцгийн үндэс, кальцийн фосфат, кальцийн сульфат, магнийн фосфат, цахиурын исэл зэрэг болно.

Colostrum – дархлаа сэргээгч

Колострум нь бие организмын дархлааны системийг идэвхжүүлэн, дэмжих, сэргээх, хавдар, зирус, микроб, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, найрлага нь 100% үнээний хатаасан уураг болох өндэр үр нөлөөтэй байгалийн цэвэр бэлдмэл юм .

Дархлаа гэж юу вэ?

Эрүүл дархлааны тогтолцоо гэдэг нь бие махбодийн зохицолдсон хөгжлийн болон урт удаан наслахын суурь үндэс юм. Дархлаа суларснаар бие организм янз бүрийн өвчин үүегэгч (нян, мөөгөнцөр)-ийг эд эсэд нэвтрүүлж өвчин, хорт хавдар үүсгэх магадлалыг бий болгодог. Дархлаа сулрах үндсэн шалтгаан нь бие организмын дархлаа идэвхжүүлэх бодисын дутагдал юм. Эдгээрийг нөхөн сэргээхэд уураг олон бүтээгдэхүүний функциональ болох нь эрдэмтдийн туршилт, шинжилгээгээр нотлогдсон байна. Эрт дээр уеэс хүмүүс үнээний уураг эмчилгээний чанартай болохыг мэдэж тугалсны дараагийн 48 цагт уургыг сааж битүү саванд хэд хонуулаад гадаргуу дээр нь хуримтлагдсан цагаан ялзмагийг цуглуулж өвчин анагаахад ашигладаг байжээ.

Лактацийн эхний цаг буюу хоногт сүүн тэжээлтний сүүний булчирхайнаас ялгарах шингэнийг уураг гэдэг. Уураг нь физик, химийн шинж чанараараа сүүнээс эрс ялгаатай бөгөөд төллөсөн эх малын уурагт бүх өвчний эсрэг биет агуулагдаж байдаг. Төлийг уургаар тэжээж байхад дархлааны систем (идэвхгүй дархлаа) үүснэ. Үнээний уураг нь дархлааны суларсан сиотемийг идэвхжүүлэх, түүнийг йэмжин сЗргээх байгалийн гайхалтай эх булаг болох нь туршилт, судалгаагаар нотлогдсоор байна. Үнээний уурагнаас идэвхтэй эхийг гаргаж авах орчин үеийн технологи нь эртний аргаас онц ялгаагүй боловч эрүүл ахуй ариун цэврийн хатуу шаардлага хангасан нөхцөлд гаргаж авдгаараа онцлог юм. Үнээний уурагт биологийн идэвхит бодисууд болох антибиотикууд, интерферон, полипептид, инсулинтэй төстэй гармон, хөгшрөлтийг удаашруулагч кортизон төрлийн бодисууд, өсөлтийн ферментүүд, липидүүд болон олиго ба поли сахаридууд байдаг.

Эрүүл мэнд сонин 03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button